Энэ удаад мэдээллийн технологийн (МТ) бизнес дэх стратегийн арга хэлбэр болон өнөөгийн байдлын талаар бага ч болов мэдээлэл бичье.
Сүүлийн арав гаруй жил глобальчлалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа тив алгасан хөгжиж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Бизнесийн үйл ажиллагаа томорч, өсөн нэмэгдэхийн хирээр тухайн бизнесийг удирдах, компаниа ашигтай ажиллуулах нь улам бүр ээдрээтэй болдог. Компанийг ашигтай ажиллуулах үндсэн хоёр зарчим байдаг нь, нэгдүгээрт бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж орлогоо нэмэгдүүлэх, хоёрдугаарт зардлаа багасгах гэсэн арга замуудын нэгийг нь эсвэл хоёуланг нь сонгож болох юм. Гэхдээ энэ хоёр маань бодит амьдрал дээр ихэнхи тохиолдолд нийцдэггүй (үйл ажиллагаа нь үндсэндээ автоматжуулагдаагүй байсан тохиолдолд өөр л дөө).
Одоогоос хэдэн жилийн өмнө МТ-ийн компаниуд ажилчдынхаа тоог цомхотгох, зарим салбаруудаа татан буулгах хэлбэрээр зардлаа багасгаж ашгаа нэмэгдүүлж байсан бол одоогоор том компаниуд хоорондоо нэгдэх, хамтрах арга хэлбэрээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг тэмүүлэх болжээ. Өмнөх бичлэг дээрээ энэ талаар дурдсан байгаа.
Миний мэдэхээр бизнест үндсэн гурван "нэгдэх" стратегийн арга хэлбэр байдаг. 1-рт залгих буюу acquisition, 2-рт нэгдэх буюу merge, 3-рт хамтрах буюу partnership. Үүнээс МТ-ийн салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь залгих стратегийн хэлбэр юм. Миний бодлоор энэ чиглэлээр Google нилээд мэргэшсэн, мөн хамгийн олон залгилтыг хийсэн болов уу. Хамгийн сүүлийн үеийн үйл явдал гэвэл өчигдөр Acer (бидний сайн мэдэх компьютерийн компани) компани Gateway (компьютерийн худалдаагаараа дэлхийд 8-д жагсдаг) компанийг 710 сая доллараар худалдан авахаар тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү залгилт нь Acer-ийг дэлхийн гурав дахь том компьютер нийлүүлэгч болгоод зогсохгүй тэдний хүчтэй өрсөлдөгч болох Lenovo-д хүндээр туссан тухай бас өгүүлсэн байна лээ. Уг нь Lenovo Packard Bell-ийг залгих талаар ярилцаж байгаа. Компьютерийн зах зээлд өнгөрсөн жил HP хамгийн олон компьютер борлуулж хэдэн жил тэргүүлээд байсан Dell-ийн урд гарсан бөгөөд түүнээс болж Dell-ийн үүсгэн байгуулагч Майкл Дэлл өөрөө компаниа удирдахаар ирсэн (өмнөх захиралыгаа хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлахад багагүй мөнгө төлсөн). Майкл Дэллийг ирэхэд олон хүмүүс одоо юу болохыг нь харъя хэмээн чих тавьж байсан ба мань хүн ч үнэхээр мундаг менежер гэдгээ харуулж байдал эрс сайжирч эхэлсэн ба түүний гол стратеги нь Wal-Mart сүлжээ дэлгүүрээр дамжуулан компьютераа худалдах явдал байсан. Үүний өмнө тэднийх онлайнаар үндсэн худалдаагаа хийдэг байсныг бүгд мэдэх бизээ. Энэ жил Dell HP-ээс тэргүүн байраа эргүүлэн авна гэдэгт итгэлтэй байна.
За ингээд дэлхийн томоохон компаниуд хоорондоо нэгдэж хүчээ зузаатгаж байгаа үйл явц манайд ч гэсэн удахгүй давтагдах нь ойлгомжтой. Энэ үед сайн менежер үнэд орох нь ойлгомжтой, тиймээс энэ чиглэлийн зарим нэг боловсон хүчнээ эртхэн бэлдэж байх нь илүүдэхгүй болов уу. Сүүлийн үед МТ-ийн компанийг ямар мэргэжилтэй хүн удирдах нь зүйтэй вэ? гэсэн маргаан нилээд газар авч байна. Ажиглалтаар амжилттай явж байгаа том компанийн ихэнхи захиралууд Бизнесийн удирдлагаар магистр хийсэн МТ-ийн бакалаврын зэрэгтэй хүмүүс байх юм билээ. Бид бусадтай өрсөлдье гэвэл эхлээд нэг зүйлийг хамтран хийж багаар ажиллаж сурах хэрэгтэй гэж бодож байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
чиний энэ төрлийн нийтлэлүүд таалагдаж байна шүү. Сонин сонин өнцгөөс харсан нийтлэлүүд байна. Байнга бичиж мэдээлэл өгч байгаарай.
adobe, macromedia - ийн нэгдсэн явдал нь дээр чиний дурдсан хувилбаруудын аль вэ, хамтрах уу?
Adobe systems Macromedia-г 2005 оны сүүлээр "залгисан". Түүнээс өмнө Macromedia FutureWare Software, Andromedia, Allaire зэрэг компаниудыг өөрөө залгиж яваад өөрөө залгиулсан даа.
heduulee niileed zalgigch boldguimaa gehed neg heregtei yum hiivel yasiin be
Үнэхээр сайхан бичлэг болсон байна шүү. thanks
Micheal Dell butsaj irsenees Dell gol ni zardalaa hemneh hatuu bodlogo yavuulj baigaa. Ingesneer Dell -d ajillaj baigaa humuusiin ajiliin nohtsol haritsangui buurch ontsgui baigaa. Michael Dell bol zugeer l novshiin , hunii tsus hodolmorii hair nairgui moljigch capitalist, zalihai etgeed yum.
хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.
Post a Comment