Интернэт компаниудын тоо олширч энэ чиглэлийн бизнес улам л хүчээ аваад байх шиг. Өнгөрсөн онд л гэхэд интернэтийн зар сурталчилгаа 16 гаруй тэрбум долларт хүрч өмнөх онтойгоо харьцуулбал 35 хувиар өссөн байх юм. Ер нь интернэт компаниудын гол орлого нь зар сурталчилгааны орлого байдаг. Ингэхэд интернэт зар сурталчилгааны зах зээлд хязгаар байна уу? Энэ асуулт нь интернэт компанийн өсөлтөд хязгаар бий юу? гэсэн асуулттай агаар нэг сонсогдох байх. Миний бодлоор энэ чиглэлийн бизнес цаашид улам л хөгжинө гэхдээ ямар компани ирээдүйд үнэ цэнээ нэмэгдүүлэх вэ гэдэг нь өөрсдийн стратеги төлөвлөлт, үйл ажиллагаанаас хамаарах асуудал. Нөгөө Гүүгл гуай сүүлийн үед зах зээлд давамгайлах гээд нилээд нарийн төлөвлөгөө боловсруулчихсан үзээд байгаа энэ үед бусад компаниуд түүний эсрэг хэрхэн стратеги боловсруулж өрсөлдөх вэ гэдэг дээр бас л толгойгоо гашилгаж байна. Гүүглийн гол стратеги бол нэгэнт бий болгосон байр сууриа хамгаалахын тулд бусад жижиг өрсөлдөгч нарыг замаасаа зайлуулах, орон зай гаргаж өгөхгүй байх, түүнээс гадна зар сурталчилгааны компаниудыг худалдаж авах замаар "залгих" (acquisition) стратеги хэрэглээд байх шиг. Саяхан л гэхэд ДаблКлик хэмээн зар сурталчилгааны компанийг Яахүү хоёр тэр бумаар авах гэж байхад нь Гүүгл 3.1 тэрбум санал болгож үнээр цохиж авсан. Ингэснээрээ цаашдын үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл нь багасах, улмаар хүчирхэг болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь ДаблКлик хамжаарга болж өгөх нь ойлгомжтой. Майкрсофт ч яаж дутахав гэсэн шиг aQuantive-г 6 тэрбумаар авсан ч Гүүглийн өмнө хүчгүйдэж эхлэнгүүтээ Яахүүг 52 тэрбумаар авах санал тавиад нэг хэсэг шуугиулаад л амжлаа.
Ер нь интернэт зар сурталчилгааны зах зээл цаашид улам өсөх нь тодорхой байгаа өнөө үед энэ чиглэлийн бизнест Монголчууд бид ч гэсэн гараа дүрээд авахад буруудахгүй л болов уу. Гол нь стратегиа зөв сонгож, төлөвлөгөөгөө сайн боловсруулах л үлдэж байна. Сүүлийн үед МТ-ийн стратеги төлөвлөнө гэдэг маань бизнесийн стратеги төлөвлөхөөс нилээд өөр болоод байгаа. Жишээ нь бизнест 2 жил хүртлэхийг богино хугацааны стратеги төлөврөгөө, зорилт, 2-5 жил бол дунд хугацааных, 5 буюу түүнээс дээш бол урт хугацааных гэж төлөвлөдөг бол МТ-ийн компанийн хувьд 6 сар хүртлэх нь богино 6-18 сар хүртлэх нь дунд, түүнээс дээшхи нь урт хугацааных гэж төлөвлөж байна. 2 жил гэдэг бол маш их хугацаа. Баримт 1: Myspace-г байгуулагдаад хоёрхон жилийн дараа 580 саяын үнэ цэнэтэй болчихож байна. Баримт 2: Facebook байгуулагдаад мөн л хоёр жил болоход 975 саяар авах санал тавьж байсан. Энэ бүгдээс харахад манай МТ-ийн компаниуд стратегиа зөв боловсруулж чадвал дэлхийн зах зээл дээр орон зай биднийг хүлээгээд ч байх шиг...
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Тийм шүү, Myspace мэтийг бид ч хийвэл хийчихээр байсан гэхээр гачин болоод байдаг юм, бас тэр milliondollarhomepage.com -г яана гээч.
Тийм шүү, бид хийвэл хийчих л байсан. Гэхдээ бидэнд бас нэг том асуудал байна. Тэрхүү том зах зээл рүү хэрхэн орох вэ гэдэг. Үүнд нэлээн том хэмжээний маркетинг хийх шаардлагатай байх. Бид сайн бодож, хамтран хөдөлбөл хүрэхгүй газар гэж үгүй л болж байна. Нөгөө дэлхий чинь хавтгай гэнэ шүү дээ.
http://www.cio.com/article/128751/Cisco_Sees_Web_._Boom_After_Posting_Strong_Q_
Post a Comment