Саяхан Аксэнчер (Accenture) хэмээх мэдээллийн технологийн нилээд том компани дээр очиж ажил байдалтай нь танилцав. Тус компани нь дэлхийн 49 оронд салбартай нийт 146 мянган ажилтантай бөгөөд Австралид 6 салбартай 1800 гаруй хүн ажилладаг юм байна. Тэдний гол бизнесийн үйл ажиллагаа нь мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх, бизнесийн шийдэлийг нь боловсруулах, мөн аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх гэх мэт голцуу мэдээллийн технологийн менежмент чиглэлийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг.
Сургууль төгсөөд анх ажилд орж байгаа хүн менежментийн чиглэлээр ажиллах бол эхлээд бизнес шинжээч (business analyst) болох ба тус ажил дээрээ сайн ажиллаад гүйцэтгэл өндөр байвал 3-5 жилийн дараа зөвлөх (consultant) болгох ба мөн л дахин 3 жилийн дараа менежер, ахлах менежер гэх мэтээр албан тушаалыг нь ахиулж ажилчдаа урамшуулах бодлого баримталдаг гэж байна лээ. Гэхдээ эхлээд ажилд орохын тулд бас нилээд шалгууртай. Эхний ээлжинд ажилд орохын тулд давдаг хэдэн даваануудаа (resume, cover letter, ярилцлага гэх мэт) ямар ч гэсэн давах шаардлагатай. Түүний дараа компани дээр нэг сар сургалтанд сууж үйл ажиллагааны ерөнхий зарчим зэргийг сурна. Энэ сургалт нь үнэгүй ба энэ хооронд цалин авахгүй. Түүний дараа “ажил дээрх сургууль”-д суралцана. Тэрхүү сургууль нь Малайзын Куала Лампур хотод байрлах ба энд л жинхэнэ бизнес шинжээч болох гараагаа эхлэнэ. Тус сургалтын хүрээнд онолын хувьд төдийлөн их зүйл заахгүй практик зүйл зааж бодит ажлуудыг хийдгээрээ энгийн сургуулиас ялгаатай. Өөрөөр хэлбэл компанийн хэсэгхэн ажлыг хийж үзэх ба тэрхүү гүйцэтгэлээ үнэлүүлэх зарчмаар сургалт явагдана. Энэ сургалт нь нэг жил орчим үргэлжлэх ба энэ хоорондоо багахан хэмжээний цалин авна. Ингээд тэрхүү сургуулиа дүүргэчихвэл компанийн жинхэнэ ажилтан болох үүд хаалга нь нээгдэж байгаа юм. Тус компанид ажилд орсоноор цалин нилээд өндөр байдаг ба амьдрах, ажиллах нөхцөл бололцоогоор маш сайн хангадаг гэж тус компанийн менежер илтгэл тавив. Уг компани хөдөлгөөнт оффис гэдгийг үнэхээр гайхалтай ашигладаг юм байна лээ. Мөн бизнес шинжээчидийг олоход хэцүү байна гэдгээ ч дурдаж байсан.
Ер нь хаа сайгүй л бизнес шинжээчид эрэлттэй байсаар цаашид ч улам л эрэлт ихтэй болох төлөвтэй.
4 comments:
Харин тийм бололтой. Би ч бас гайгүй консалтинг компаниас зөвлөгөө авчих санаатай л байна. Гэхдээ МТ биш бүх чиглэлээр. Ер нь би сүүлийн үед аутсорсинг, консалтинг, менежментийн чиглэлээр нэлээн судалж байгаа. Бас энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байгааг хэлэх үү. Чиний нийтлэлүүд ер нь их өгөөжтэй байна.
www.gegeen.com deer link add hiitsen shuu
Ассэнчер ер нь мундаг компани шүү. би бас тэдний хэсэг нөхөдтэй танилцаж байсан.
сайхан мэдээлэл байна баярлалаа.
Post a Comment