Friday, October 31, 2008

Мэдээллийн технологийн бодлого, стратегийн талаархи үзэл бодол

За сүүлийн үед манай орны хувьд мэдээллийн технологийн талаар явуулж байгаа зарим бодлогыг хараад өөрийн эрхгүй хэл загатнаад байдаг болчихлоо. Дуугүй байж үнэхээр чадахгүй нь. Энэ удаад өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр шийдлээ.

Манай улсын хувьд мэдээллийн технологийн салбар нь тэргүүлэх салбар биш нь тодорхой. Харин туслах салбар буюу дэмжигч салбар байж бусад тэргүүлэх салбарынхаа үйл ажиллагааг хялбарчлах, цаг хугацаа, зардлыг бууруулах, дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөнд давуу талыг олох, хүний нөөцөө чадваржуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ... гэх мэт ажлуудыг хийхэд "түлхэц" өгч дэмжих ёстой баймаар. Ер нь дан ганц мэдээллийн технологийн салбар биш бусад тэргүүлэх бус салбарууд бүгд л тэргүүлэх салбарыгаа дэмжсэн үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэж, тухайн зорилтонд нь хүрэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байж улс орны хэмжээнд тэргүүлэх салбараа өөд татаж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгох ёстой. Жишээлбэл, манай орны хувьд уул уурхайн салбарыг тэргүүлэх салбар гэж үзье (ер нь тэргүүлэх салбар гэж тодорхойлсон байдаг). Тэгвэл энэ тэргүүлэх салбарынхаа үйл ажиллагааг дэмжиж мэдээллийн технологийн салбар нь гол үйл ажиллагаануудаа төлөвлөх шаардлагатай. Үүнд: уул уурхайн байгууллагуудад ашиглах компьютер, техник хэрэгслийг импортлоход татварын хөнгөлөлт үзүүлэх, эдгээр төхөөрөмж болон мэдээллийн систем, програм хангамж дээр нь ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, ERP системүүдийн талаар сурталчлах, эдгээрийг боловсруулдаг компаниудын төлөөлөгчийн газрыг Монголд нээх, уул уурхайн үйл ажиллагаа төвлөрсөн сум, суурин газруудын дэд бүтцийг сайжруулах, мэдээллийн технологийн үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлэх гэх мэтчилэн олон тооны мэдээллийн технологийн ажил хийгдэж байж тухайн уул уурхайн байгууллагууд нь мэдээллийн технологийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой болох юм. Мөн бусад салбарын хувьд, тухайлбал, эрүүл мэндийн салбарын хувьд: тухайн сум, суурин газарт эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эмнэлэг барих, тэнд очиж ажиллах өндөр мэргэжилтний хувьд өндөр цалин өгөх гэх мэт ажлуудыг хийх; боловсролын салбарын хувьд: уул уурхайн чиглэлийн нарийн мэргэжилтэнг бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах, мэргэжлийн сургалтын төвүүдийг бий болгох, гаднаас өндөр мэдлэгтэй багш урьж сургалт явуулах, тухайн сум, суурин газарт ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүдийг чанартай боловсрол эзэмших орчныг бүрдүүлэх гээд яриад байвал бүх л салбарын хувьд тухайн уул уурхайн салбараа дэмжиж ажиллах ажлууд ар араасаа ундран гарах нь ойлгомжтой.

Миний хэлэх гээд байгаа гол санаа нь мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, стратеги нь манай улсын баримталж байгаа бодлого, стратеги, бодлогын баримт бичигтэйгээ уялдсан байх шаардлагатай гэдгийг хэлэх гэсэн юм. Өнөөг хүртэл энэ салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хэд нь энэ ерөнхий бодлоготойгоо уялдсаныг уншигч Та дотроо тунгаана бизээ. Бидэнд хязгаарлагдмал нөөц (боловсон хүчин, төсөв, цаг хугацаа, мэдээллийн технологийн ойлгож, дэмждэг төрийн түшээд, цөөн тооны компаниуд гэх мэт) байгаа, үүнийг зөв зохистой хуваарилах нь мэдээллийн технологийн бодлогын үндсэн шаардлага нь байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. За хэл маань түр зуур ч гэсэн загатнахаа болилоо. Өөр хэлэх, ярих, хийх бүтээх зүйл зөндөө л байна даа.

22 comments:

Anonymous said...

hn

Soyolerdene said...

Manaid ugaasaa ene talaar yamar neg bodlogo baidag yum uu. Genet neg udur l online burtgel gesen goyo ugtei huuli batlaad l margaash ni l 5 say bod mald tus bur 800 tugrugiin unetei chip suulgah hevleliin hural bolood yavchih yum baina sh tee.

Anonymous said...

hehe

ERP system-uudiig bolovsruuldag company-ii tuluulugchiin gazriig neeh gene yy?

IT-iin hun gehed bas l bogino bodoltoi bna shu. Bodood uzdee, ICTA Microsoft-toi sanamj bichegt biluu gariin useg zursan biluu, ene chin uu gesen ug ve geheer. Bid illegal MS-iin soft-uudiig ashiglaj chadahaa bolino shu dee udahgui. Amidralaa dungun dangan avch yavj bgaa ail zeeleer PC avchehsan tegeed OS-iig n bas hudaldaj avah bolno sh dee, yag uuntei ijileer ter tom tom companiud chin manai ulsiin oligtoi gesen heden companiudad soft-uudaa shahaad manai ulsiin hedheen IT companiudad hiih ajil oldohoo bolino sh dee.

Odoohondoo manai uls ter ih medegchuudiin yariad bdag outsourcing hiih hemjeend haraahan hureegui bna.

Heden IT-iin companiudaa ajilgui bolgoh sanaa bna daa.

Anonymous said...

Ingehed chi Australiinhaa surguuliig tugsunguutee mongold bish tendee jaahan ajillaj turshlaga hurimtluulahgui yaasan yum be? Herev chi aldaag olj harj baival tuuniig tegeh yostoi ingeh yostoi gej yarihiinhaa orond bi zasah yostoi gesen baidlaar handval arai iluu yum tolgoinoos chin garah bh daa.

Tamir.J said...

За үлдээсэн сэтгэгдлүүдэд эхнээс нь хариу өгье.

Соёл-Эрдэнэ багшид: Тиймээ тэр малыг чипжүүлэх ажил нь төрийн бодлоготой байгаагын нэг илрэл гэж бодож байна. Тиймээс цаашид гарах шийдвэрүүд нь төрийн бодлого, стратегитайгаа нийцсэн байх ёстой гэсэн байр суурьтай байна.

Anonymous-д:

Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагчид манайд орж ирээд Монголын энтерпрайз системийг хэрэглэх үү? эсвэл толгой компанийхаа хэрэглэдэг энтерпрайз системийг хэрэглэх болов уу?

Энд би уул, уурхайн салбараар жишээ авсан байгаа, тэнд BHP Billiton, Rio Tinto зэрэг томчуул манайд орж ирэх сонирхолтой гэтэл нөгөө энтерпрайз систем дээр support үзүүлдэг компани байхгүй бол хөрөнгө оруулалтын таатай орчин иж бүрнээрээ бий болох уу?

Тэгээд ч манай улсад дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн SAP, Microsoft, Oracle, SAGE гэх мэт компаниудын ERP системүүдийг "хууль бусаар" ашиглаж байгаа компани байгаа гэдэгт итгэлгүй байна.

ERP систем бол апликэшн биш энэ бол "мэдээллийн систем".

Ариунаад:

Би Австралид сурахдаа Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр сурсан. Тэтгэлэгийн гэрээ ёсоор бол сурч төгссөнөөсөө хойш 2 долоо хоногийн дотод Австрали Улсаас гарч яваад эх орондоо очиж төрийн албанд тодорхой хугацаагаар ажиллах ёстой. Хэрвээ Австралид үлдэх бол Австралийн Засгийн газраас гаргасан зардлыг, торгуулийн хамт буцааж төлөх нөхцөлтэй байсан учир буцахаас өөр арга зам байхгүй (хэдийгээр 2 байгууллага ажиллах санал тавьж байсан хэдий ч).

Мэдээллийн технологийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжих гэж байгаа ажлуудын алдаа дутагдлыг нь засах, шийдвэр гаргах эрх нь надад байхгүй учир тодорхой хэмжээгээр блогоороо дамжуулан та бүхэдтэйгээ санал солилцож байгаа маань энэ. Бас зарим тохиолдолд удирдлагууддаа болохгүй байгаа зүйлийг залруулах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж ажилладаг.

Нийт сэтгэгдэл үлдээсэн хүмүүст баярлалаа.

tuvko said...

Яг юу хэлэх гэсэнийг чинь сайн ойлгосонгүй. Тэргүүлэх салбараа дэмжих хэлбэрээр МТ-н бодлого боловсруулах хэрэгтэй гэсэн санаа юу. Тийм гэвэл малын чипжүүлдэг нь мал аж ахиун оронд зөв арга хэмжээ юм биш үү. Чипнийхээ үнэндээ учир нь байна уу гэхээс санаа нь давгүй юм биш үү.

УУ-н хувьд тэд хангалттай хөрөнгө бүхий компаниуд хөрөнгө оруулж байгаа. Тэдэнд компьютер зуу зуугаараа хэрэг болохгүй тийм хөнгөлөлт ч хэрэггүй. Дээрх комментын хариу дээрхтэй ижилээр өөрдийнхөө системийг хэрэглэнэ. Майнтайн дээрээ ч өөрсдийн инженерүүдээр ажиллуулна.

Гадны өндөр үнэтэй ERP системүүдийг монголд худалдан авах хэмжээнд очоогүй. Худалдан аваач гэж ч хүсэхгүй. Тэрэнд орвол дөнгөн данган босох гэж буй дотоодын компаниуд өөрсдийн жижиг ч гэсэн зах зээл дээрээ ERP-гаараа бизнесээ хийж байсан нь дээр. Опенсоурс дэлгэрч байгаа өнөө үед дэлхийн акулуудаас дутахгүй системийг хормын төдий л босгоно. Ажиллуулж буй инженерүүд ч цалингаа аваад сэтгэл хангалуун win-win харьцаа үүснэ. Гэж бодож байна даа.

Anonymous said...

Uul sanaag m avch uzvel zuv l sanagdah yum, humuusiin shuumjleed baigaag sain oilgohgui baihiig bodvol bi buruu/dutuu oilgochihsiin boluu gej gaihchihlaa. Bid l sain medehgui baigaagaas bish manaid gadnii ch ERP, dotoodiin ch ERP irsen/ireh gej baigaa bailgui dee :-)

Anonymous said...

hi all,

Za ene minii post-iin umnuh anonymous ner buhii post-iig bi post hiisengui. Soyol-Erdene bagshiin daraagiin anonymous post-iin ezen n bi shu.

1. Bi ERP systemiig application gej durdsan ym baihgui ymsan.

2. Illegal gedeg utgiig n MS-oor jishee avan bolohoos

3. Za chinii heldegeer buyu jishee avsanaar hedii hemjeenii gadnii company manaid ajillah uu boddoo. Za hamgiin ih hed ve? 100 yy 1000 yy? :)

Tegeed ch ted yamar neg project heregjuulehdee ali hediin IT shiidlee hiicheheed irdeg baihgui uu. Ternees Mongold ircheed IT solution buyu IT Solution-iihaa ali neg unit-iig endees haihgui shu dee.

Ungursun doloo honogt net uhaj suugaad uuriin tani beldsen neg ppt file olj uzsen.

Za 10 slide buhii ppt file-aas goochloh zuil nileed sanagdlaa hehe. Shuumjleliig zuvoor huleej avna gedegt naidaj bna.

1. Albanii bureldehuun:

System administrator
Server administrator

ene uu gesen ug uu? I think same duty lol???

2. 2008 ond hiigdsen gol ajluud:

Licenced virus software

HeHe iim zuiliig bicheh ineedtei bish yy? Licence-tei soft ashiglasan, cracked soft ashiglasan her yalgaatai bgaa ym be? Ternii orond Licenced OS hudaldan avsan bol arai deer ym daa. Bodvol heden Windows mashinuud n illegal windows l ashiglaj baigaa baihdaa, update-iig n stop hiichehsen, geniune bolcheh geed. hehe

Za ajliin amjilt husie.

Tamir.J said...

Сайн байна уу,

Энтерпрайз системийг M$-н бүтээгдэхүүнтэй зүйрлэж хэлсэн болохоор түүнийг тийм жижиг програм биш гэдэг утгаар нь хэлсэн юм.

Энтерпрайз систем боловсруулдаг томоохон компаниуд төлөөлөгчийн газраа нээхдээ шууд өөрсдийн зардлаар бүх зүйлийг хийгээд, боловсон хүчнээр нь хангана гэсэн үг биш. Харин нэг Монголын компанийг сонгоод гэрээ хийгээд тэрхүү компанийхаа инженерүүдийг сургаад тохирох сертификатыг нь өгнө. Энэ нь Монгол инженерүүдийн хөгжилд хэрэгтэй. Бас өрсөлдөөнийг бий болгоно. Үнэхээр Монголын компаниуд тэдгээр компаниудын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэрнээ хямд өртөгтэй ERP систем хийчихвэл харин ч гадны зах зээл дээр тоглох боломж олдох юм биш үү?.

Гадны компаниуд мэдээж МТ-н шийдлээ хийчихээд ирж байгаа гэхдээ өндөр өртөгөөр энд үйл ажиллагаа явуулах болно, хэрвээ өөрсдийн ашигладаг системийнх нь засвар үйлчилгээ, сургалт, арчилгааг Монголд хийдэггүй бол.

За тэр албан тушаалын хувьд: манайд 2 сүлжээ хариуцсан хүн бий учир нь 1500 гаруй хэрэглэгчийн интернэтийн үйлчилгээг нь хангадаг учир. Тэгэхээр тэр 2 хүнээ адилхан сисадмин гэчихэж болохгүй байх. Тэнд нэрлэсэн сисадмин нь сүлжээний тоног төхөөрөмжүүд (cisco router, firewall, switches...) дээр тохиргоо хийх үүрэгтэй, харин сервер админ нь серверүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй. Тиймээс энэ хоёр ажилтнаа адилхан сисадмин гэчихвэл өөрөө юу гэж шүүмжлэх байсныг нь мэдэхгүй юм.

Лицензтэй програм, лицензийг нь "хулгайлсан" програмын хооронд үйл ажиллагааны хувьд бол ялгаа бараг үгүй байх (genuine validation хийдэггүй бол), харин хэрэглээний соёл, ёс суртахуун, оюуны өмчийн асуудлуудын хувьд асар их ялгаатай зүйл. Өөрөө МТ-н мэргэжилтэй нэгэн юм шиг байна (их мэдэж байгаа ярианаас чинь харахад). Харин өөрийн чинь эсвэл хэсэг хүнтэй хамтран боловсруулсан худалддаг програмыг чинь хэн нэгэн этгээд "хулгайлаад" хэрэглэж байвал яах вэ? Эцэст нь манай байгууллагын үйлдлийн системүүд бүгд лицензтэй.

Ямар ч сэтгэгдлийг хүлээж аван хариу бичихдээ таатай байх болно. Өнгөрсөн долоо хоногт нилээд их ажилтай байлаа, одоо амралтаа авчихсан болохоор цаг зав арай гайгүй байх.

Амжилт хүсье

Anonymous said...

Za yamar ch baisan uuriinhuu helsen yarisand ezen bolj hamgaalj chadaj ehelj bgaad chin bayar hurgeye! Tur bodlogooroo shiidej huulia gargaj chadahgui baival chi tuuniig ni shiideed huviin business bolgoh arga baihgui yu. Tegeheer tur uuruu ayandaa shahaltand orood shiiddeg shuu dee. Jisheelbel tur niitiin teevriin asuudlaa shiidej chadahgui baihad micro avtobus huviin business bolgood shiidchihsen shuu dee. Tegeed ireheer ni tur zugeer zohitcuulah l uuregteigeer oroltcoj baisan. Gehdee bi mongoloos holdood udsan bolohoor odoo yaasan talaar medeelel muu bna. Cham shig baruunii bolovsrol ezemsheed mesten deeree busdiin olj avch chadahgui medeelliig avch chadaj bgaa hun bolomjiig ashiglah heregtei shuu. Mungugui hun hii orilood hen ch toohgui shuu.

Anonymous said...

Hi all,

Za yamar hariu uguh n ih udaan harlaa.

Hariu ugsund bayarlalaa.

Suuliin hesgees n ehleed dahiad comment hiideg ym uu gej bodloo.

Za 1500 user buhii network:

Ajil uurgiin huvid herev network hariutsaj bgaa bol:

Network engineer gej bichmeer ym.

System Administrator
Server Administrator gedeg chin network engineer-ees ajil uurgiin huvid uur bolov yy gej bodnom.

Tegeed ch cisco eq, firewall, switch maintenance hiij bgaa bol sysadmin gej heldeggui baih aa. Network administrator, network engineer gedeg ym bolov yy.

Za magadgui buruu nerlesen ch ym yy, esvel support engineer gej boloh baih. Bodvol computer format hiideg l baij taaraa daa.

za daraagiin zuil n licenced software-iin tuhaid:

Tanai baiguullagad yamar turliin licence ashiglaj bgaa ym boloo teriig neg sonirhmoor bna. Minii bodloor Open Source buhii KDE, GNOME system-uud l lav ashiglaagui gej bodoj bna :)

Yamar neg nuutsiin zereglel ene ter baihgui gej bodoj bna uuniig bichseneer.

Odoogoor manaihnii hiisen software-uud delhiin zah zeeld garah boloogui ee, heden open source hiij japan, USA-d ashiglaj bgaa systemuudiig es tsootsvol shu dee. Ter systemuudiin huvid ch gesen global bolj chadaagui bgaa shu dee.

Harin uuriin chin heldeg shig manaihan tiim system-uudiig uursduu develop hiih heregtei baih, gadnii system-ees copy hiil dee. Ulaan tsaim buh zuiliig n copy hiichehgui shig, erunhii structure, solution ene teriig n sudlaad duuriagaad hiivel harin uur buteegdehuun garah bolov uu daa. Ternees ih deed surguulid uzdeg System Analysis Design hicheeliinhee daguu uursduu (SAD) hiigeed system develop hiine gevel uchir dutagdaltai daa gej. Modon system bolchehdog baihgui uu.

Tiimees gadnii system, gadnii company-iig demjij bsanaas dotoodiin company-aa support hiivel yadaj tsaashdiin ur dun n uur ym daa.

Amjilt husie,

Anonymous said...

Гадны компаниуд мэдээж МТ-н шийдлээ хийчихээд ирж байгаа гэхдээ өндөр өртөгөөр энд үйл ажиллагаа явуулах болно, хэрвээ өөрсдийн ашигладаг системийнх нь засвар үйлчилгээ, сургалт, арчилгааг Монголд хийдэггүй бол.

Za uund dahin comment hiie gej bodloo.

Ihenh software developer companiud remote diagnose, remote support hiideg. Ene bol mash ih urtug hemnesen arga. Buh ulsad ahshigladag, uuruu AU-d master hamgaalsan hun namaig bodvol iluu sain medeh buiz aa. Tiimees mash baga urtug garna biz ee, yamar problem bna teriigee helpdesk uruu n (gereenii hugatsaand n) send hiigeed l boloo doo gej.

Лицензтэй програм, лицензийг нь "хулгайлсан" програмын хооронд үйл ажиллагааны хувьд бол ялгаа бараг үгүй байх (genuine validation хийдэггүй бол), харин хэрэглээний соёл, ёс суртахуун, оюуны өмчийн асуудлуудын хувьд асар их ялгаатай зүйл. Өөрөө МТ-н мэргэжилтэй нэгэн юм шиг байна (их мэдэж байгаа ярианаас чинь харахад). Харин өөрийн чинь эсвэл хэсэг хүнтэй хамтран боловсруулсан худалддаг програмыг чинь хэн нэгэн этгээд "хулгайлаад" хэрэглэж байвал яах вэ? Эцэст нь манай байгууллагын үйлдлийн системүүд бүгд лицензтэй.

Dahin comment hiie.

Medeej minii hiisen software-iig huuli busaar ashiglaad bval minii uur hurne, gehdee:

Tuhain hereglej bgaa hun, huuli busaar ajluulsan huniig bas baharhah setgel turnu. Bi bug-tei code bichsen ucraas. Bi bug-aa olj medehiig husne.

Za minii olj medseneer, uzej harsanaar bol MS Windows bolon zarim neg virus software-uud remote licence key validation hiideg sanagdana. Ihenh virus software-uud keygen hiigddeg n nuuts bish (mongold). Ashiglaj bgaa n unen ym chin.

Hamgiin engiineer neg tsootsoo bodoj uzie:

150 Workstations buhii KAV-iin business licence: 2175.00$ (yearly)

Za neg iimerhuu, uunii orond avira ene ter nertei free anti virus software ashiglaad deerh 2000$ iluu buhii zardal deer turiin baiguullagiin IT dept-iin tusuvt bgaa surgaltiin zardalaasaa jaahan mungu nemeed deer bichegdsen 2 (sysadmin,network engineer,support engineer)-ee Korea, Taiwan ene ter luu neg sariin surgaltand yavuulsan bol deer bus yy? :)

Ter humuust erch huch, uram zorig uguh baihaa gej bodoj bna.

Tamir.J said...

Ямар ч гэсэн миний блогыг тоож сэтгэгдэл хариу өгөхийг нь хүлээж суудаг хэнбэгуайд ч баярлалаа.

Сүүлд сэтгэгдэл үлдээсэн хүн уг нь өөрийнхөө нэрээр бичвэл зүгээр юм уу.

Манай sysadmin (өөрийнхөөр чинь бол network admin) дан ганц сүлжээнээс гадна олон үүрэг, хариуцлага хүлээнэ. Жишээ нь: IT шийдэл боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах (security admin), хэрэглэгчдэд тусламж, дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэх мэт. Тэгэхээр дан ганц сүлжээний админ гэчихэж болмооргүй юм шиг.

Үйлдлийн системийн хувьд лицензтэй гэхээр open source (цаашид FOSS) гэж ойлгож болохгүй байх. Proprietary software хэрнээ лицензтэй зөндөө л байгаа шүү дээ. Бид DELL-н компьютер худалдаж авахад цаанаасаа лицензтэй M$ Windows XP ирдэгийн байна лээ, түүнийг хэлээд байгаа юм.

Би энэ нийтлэлдээ ERP системийн л талаар яриад байгаа юм. Энэ чинь 100, 200 мянган долларын үнэтэй систем биш хэдэн саяын үнэтэй систем. Энэ системийг гадны том компаниудын удирдлага нь хэрэглэх шийдвэр гаргасан бол манайд нээгдэх жижиг салбар нь тэр л системийг хэрэглэх ёстой болно. Түүнээс биш Монголын тийм систем сайн тэрнийг хэрэглэе гэж хэн ч санал гаргахгүй. Энтерпрайз системүүдийг анх суулгах болон түүний ажиллагаатай холбоотой сургалт, зөвлөгөөг заавал тухайн компанийн ажилтан эсвэл гэрээт компанийн ажилтан тухайн байгууллага дээр нь очиж хийх шаардлагатай болдог. Тэр ажлыг нь л Монгол компаниуд гэрээлээд хийдэг болчихвол манай инженерүүдийн хөгжилд хэрэгтэй юм уу гэсэн санааг дээр би бичсэн байгаа.

Хууль бусаар ажиллуулж байгаа програм болгон цоорхойтой гэж ойлгож болохгүй байх. Энэ талаар http://en.wikipedia.org/wiki/Cracked_software -с орж үзнэ бизээ.

Намайг ажлаа авахаас өмнө тэр Kaspersky авах асуудлыг шийдсэн байсан болохоор яагаад үүнийг сонгосон шийдвэр гаргасаныг нь хэлж мэдэхгүй юм. Харин AVG, Avira, Avast мэтийн үнэгүй програмуудыг ашиглах талаар судалгаа хийж л байна. Сонирхуулахад хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар эдгээр үнэгүй програмууд өндөр үнэлгээ авсан байдаг юм билээ. Гэхдээ худалдааны програм болон үнэгүй програмуудыг хооронд нь өрсөлдүүлэхэд мэдээж үнэгүй програм л хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авна шүү дээ.

Тэр сургалтын хувьд өөртэй чинь санал нэг байна. Үнэхээр зардал хэмнэдэг л юм бол би аль нэг инженерээ сургалтанд явуулахдаа бэлэн, даан ч эцсийн шийдвэрийг дарга л гаргаад байгаа юм даа.

Anonymous said...

Hi,

Za uuriin nereer bichie geheer ene blogger.com-d registration hiih hereg garaad zalhuuraad shuud anonymous hiichehej bgaad hultsel uchie.

Манай sysadmin (өөрийнхөөр чинь бол network admin) дан ганц сүлжээнээс гадна олон үүрэг, хариуцлага хүлээнэ. Жишээ нь: IT шийдэл боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах (security admin), хэрэглэгчдэд тусламж, дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэх мэт. Тэгэхээр дан ганц сүлжээний админ гэчихэж болмооргүй юм шиг.

Za uuriin tani hariulsanaas uzehed deerh 2 engineer-iin huvid multi functional engineer bolj huvirj bgaa biz? Uuriin tani ppt deer server administrator, system administrator gej tavisan n zuv nershil bish bsan bnaa gedgiig bas haruulj bna aa gej.

Za ter Licenced OS-iin tuhaid gevel:

DELL-iin buteegdehuun minii medehiin USA-d: DELL uuriin hudaldaand gargaj bgaa systemuud-dee zoriulj volume licence avdag ym bna lee MS-oos.

Tuhain Volume licence-d any MS operating system n zuvhun DELL-iin system deer l install hiigddeg bolohiig uzsen. Serial-uud n yag negen ijil baij haragdsan.

Mun HP, IBM (Lenova) ene ter bas l ijil MS-oos enterprise tuvshinii volume licence avchehdag.

MS-iin site deer bgaa neg zavandaa harna biz ee.

Bi tanai baiguullagiig MS-iin government turliin licence ashigladag ym bolov uu gej bodsiin tegsen pre-installed OS buhii PC-nuud. Za ene n bas neg devshil ym, yadaj turiin baiguullaga n legal ym ashiglaad.

ERP systemiin huvid uuriin tani heldeg zuv l duu, manaihan maintenance, support bla bla hiichehdeg bol medeej mash sain.

Bas neg zuiliig helehed: Gadnaas irj bgaa support engineer, training hiih humuus her nuhduud irdegiig uuruu bas medeh buiz aa. Osoldohgui zarim neg zuiliig n meddeg nuhduud ireh n zunduu bdag sh dee. Tegeed uuriin medehgui ym gaarval HQ ruugaa mail bichne, messenger hiine. Tiim nuhriin undur cost-iig tuluud avcheraad basic heden ym zaalgah tohioldol zunduu bdag.

Bas neg asuult?

www.pmis.gov.mn webiig yamat gazar maintenance hiideg ym boloo?

Arai tanaih bish biz dee?

Tamir.J said...

Сайн уу,

Сэтгэгдэл бичих хэсэгт Name/URL гэсэн дээр нь нэрээ биччихэж уг нь болдогшдээ. Түрүүн Ариунаа гэж хүн тиимэрхүү маягаар бичээд л байсан. Эсвэл өөрөө нэрээ хэлэхийг хүсээгүй байж болох юм. Уг нь нэрээрээ харилцаж байвал зүгээр юм уу гэж бодож байна.

За тэр албан тушаалын нэрний хувьд өөр нэр өгчихвөл манай удирдлагууд ойлгохгүй, Монгол хэлнээ хөрвүүлэхэд бэрхшээлтэй зүйлс гарах байх гэж бодож байна. Multi-functional engineer гэх өөрөө юу гэж орчуулахсан бол? Ер нь манай байгууллага дээр хэрэглэгддэг албан ёсны нэр нь Мэдээллийн технологийн шинжээч гэдэг л дээ манай албаны инженерүүдийг. Харин дотор нь ажил үүргийг нь ялгах үүднээс 4 ангилаад байгаа юм.

Манайд ирж байгаа Dell-үүд license key нь адилхан биш байдаг юм билээ. Процессор дээрээ сериал дугаар нь наалттай ирдэг.

За тэгээд өөрийн тань тавьсан ERP system, Antivirus application, FOSS гэх мэт асуудлууд дээр санал нэгдэж байна гэж ойлголоо. Цаашид иймэрхүү маягийн нийтлэл бичиж зарим нэг асуудлыг хөндвөл харин сонирхолтой юм шиг санагдлаа. За дараагийн сэдэв юу байвал сонин бол?

Ингэхэд АНУ-д шинэ ерөнхийлөгч нь өөрийнхөө шинэ CIO (зарим нь CTO гээд байгаа юм) томилох гэж нилээд ширүүн юм болж байна даа. Учир нь энэ хямралд хамгийн их хэрэг болох хүмүүсийн нэг нь яалтчгүй шинэ CIO байх болно. Нэр дэвшигчдээс хамгийн өндөр магадлалтай нь Гүүглийн гүйцэтгэх захирал Эрик Щмит байх болов уу.

Tamir.J said...

Өө уучлаарай сүүлийн асуултанд хариулсангүй паблиш хийчихлээ. www.pmis.gov.mn-г манайх хариуцан ажилладаг. Үүн дээр шүүмж, санал, сэтгэгдэл сонсмоор байна.

Anonymous said...

Sain uu?

Za neree bichsengui ee, hehe.

Ter nershiliin huvid bi tanai baiguullagiin web deerees alban tushaaliig n olj harsan uchugdur.

DELL-iin huvid: Systemiin serial key n uur uur bna medeej. Harin install hiigdej irsen OS-iin key-g n neg uzeerei, ijil bsan, minii medehiin. (Volume Licence)

www.pmis.gov.mn-ii huvid bichvel ih urt tuuh boloh baih aa gej.

Hamgiin ehnii eeljind yadaj design-iig n neg solichehvol.

Za tegeed bas tanai dotooddoo heregledeg intranet-iin huvid ym helj ch magad oo. hehe.

Tamir.J said...

Сайн уу,

Нэрээ хэлэхгүй байхыг бодоход мэддэг хүн байх нээ?

За бүүр сонирхолтой болчихлоо. pmis.gov.mn-ий хувьд дизайныг солих төлөвлөгөөтэй. Эндээ хүмүүсээс санал авч л байна. Өөрөөс чинь харин санал асуухад үүнийг ямаршуу дизайнаар хийвэл зүгээр вэ? Би хувьдаа xhtml, flash гэсэн 2 янзын хувилбартай хийгээд өнгө төрхийг нь жоохон өөрчлье гэж бодож байгаа. Вэб дизайны хувьд үнэхээр мэргэжлийн хүн нь дизайныг хийх хэрэгтэй юм билээ.

Манай интранэт уу? За инээснийг асуу, уйлсныг бүү асуу гэдэг. Үүн дээр яг ямар санаа байна. Бид ч бас өөрчлөх санаа байгаа. Гэхдээ ажил үүргийн хуваариас болоод үүнийг хийгээд байх хүн байхгүй л байна. Манай вэбмастер одоогоор Австралид мастер хийж байгаа ирэх жил 8 сард төгсөөд ирнэ тэгэхээр эдгээр вэбүүд янзтай болох байх гэж найдаж байна шүү. Санаа оноогоо харамлалгүй хэлвэл бидний ажилд тус нэмэр болоод зогсохгүй Монгол Улсын Засгийн газрын нэр нүүр болсон хэнээс ч ичихээргүй вэбсайттай болоход чухал ач холбогдолтой шүү. Баярлалаа

Anonymous said...

Hi,

Namaig medehgui ee, bi harin uuriig tani medne.

www.pmis.gov.mn bodvol FreeBSD ajillaj bgaa server ym shig bna. Ugui ch baij magad. Bi daldiig hardaggui bolohoor.

tuhain server bodvol tanai deer ajillaj bgaa biz, mysql ajillaj bsan.

Tuhain server luu remote mysql connection barag hiideggui baih daa gej.

3306 n defaultaaraa neelttei bsan. Mun ftp service ajillaj bsan. Minii medehiin bainga update hiigddeggui server deer ftp ajilluulah yamar shaardlaga bna aa gej. 80, 22 tegeed l boloo ym bish uu.

Webiin design-ii huvid odoo flash web gedeg zuil hereggui bolson shu dee. Tegeed ch turiin baiguullaga flash webtei bna gedeg demii baih daa.

Er n web gedeg chin ungu budag-iig gol bolgohoosoo iluu content n chuhal biz dee?

Webmaster-iin huvid master hiij bgaa gesen bna, ih l mundag nuhur ireh n dee. Gehdee master hiisen blaa geed turshlaga baihgui bol yamar hereg bna aa.

Intranet-iin huvid gevel bi erunhiiduu taasan ym, yamarshuu intranet ashiglaj bgaag chin bi uzeegui bas haraagui. Erunhiiduu minii meddeg heden intranet bgaa tednii ali neg n l baij taaraa hehe. Kind of social...

Tamir.J said...

Сайн уу,

Тиймээ манайх FreeBSD ашиглаж байгаа. Бас манай дээр сервер байрлаж байна. Зарим манай дээр байдаг төрийн байгууллагуудын вэбд өөрчлөлт хийх хэрэг гардаг юм. Тэр үед ftp ашиглана.

За тэр флаш хувилбарын хувьд санал дэвшүүлж өдөөсөн юмаа. Яг ямар байх талаас нь саналаа хэлвэл зүгээр байна. Түүнээс биш шүүмжлээд өнгөрөх бол хэний ч чадах зүйл гэж бодож байна. Тиймээс агуулга нь чухал гэж үзэж байгаа бол ямар агуулгатай байвал зүгээр талаас нь бичээд одоогийн агуулгыг нь шүүмжилвэл өөрийн чинь тавьж байгаа асуудал илүү аятайхан болох гээд байна.

Манай вэбмастер надтай адилхан энэ байгууллага 8-н жил ажилласан тэр хугацаандаа одоогийн манай 3-н вэб бусад байгууллагуудын вэб гээд нилээд хэдэн вэб хийсэн болохоор туршлагаар бол гологдохгүй байх.

Манай интранэтийг мөн л дээрх хүн хийсэн болохоор бусад байгууллагад ашигладаг шиг интранэт бишээ. Бид ер нь өөрсдийнхөө боломжийг ашиглаж чадах чинээгээрээ юмаа хийгээд явдаг.

За хэрэгтэй санал дэвшүүлбэл хүлээж авахад бэлэн шүү. Баярлалаа

Anonymous said...

Za Webiin huvid gevel bi tuhain webiig hiih hun n bish bolohoor yamar baih uu uu baih geed SAD-iig n hiij medehgui ym.

Yamar ch bsan flash-iig bol martah n deer baih aa.

Content-iin huvid gevel: bas l minii shiideh medeh zuil bish shu dee.

Manai turiin baiguullaguud joomla deer l heden ym niiluuleed alag ereen ym hiigeed web geed tavichehdag. Uuniig tegeed web gej helehed hundrteltei shu dee.

Mun heregt hereggui huuli, zurgiin tsomog geed ym oruulna. Bas tsag, surtalchilgaa ene ter. Turiin baiguullagiin web deer surtalchilgaa gesen bulan bval ineedtei biz dee? Za zurgiin tsomog bol bas l neg ih sonin bish. Hun tanai baiguullagiin webnees uug n golchilj uzeh ve, uu n hund heregtei ve gedeg l sonin shu dee. Jishee n:

Tatvariin gazriin web bna, yamar yamar zuil deer yamar yamar tatvar tuldug, yamar tohioldold tatvaraas chuluulugduj boldog, yamar bicheg barim burduuldeg geed odoo amidral deer bolj bui processoo online bolgoj chadval ter chin hamgiin tom amjilt, hamgiin tom devshil shu dee. Bi online-aar orj step by step -eer n uzcheheed ter alhamuudiin daguu bicheg barimtaa burduuleed yamar ch hundrel chiregdelgui ajilaa amjuulchehdag bol l.

Yag odoogiin baidal bol: neg gazar ochdog tiim ym tegeh gesen ym aa geheer meddeg hun baihgui, asuusan hun bolgon uur uur ym heldeg. Tegeed l buten udurjin neg baiguullagiin haalgiig tataj yavsaar bgaad udur ungurnu.

Za tanai yamar 3 web hiisen ym boloo, url-iig n tavichehval neg harj boloh uu. Intranet-iin huvid gevel pmis.gov.mn-iig hiisen hun bol bas l shuumjleh hereg garah baih gej bodoj bna shu.

Bi uuruu web gej bas chamgui hugatsaa zarsan uchir iinhuu bichlee.

Oo bas ppt file deer MRTG, PRTG gesen bsan. PRTG bol bas l unetei soft, tuuniig bodvol crackdsan biz ee hehe. Bi l lav mungiig n tuluud avsan gehed ergelzej bna.

MRTG geheesee iluu CACTI hereglevel iluu deer dee. Mash urgun bolomjtoi. Esvel MRTG + Cacti + NetFlow gesen shiidel ashiglaval harin ovoo ym bolno doo.

Tamir.J said...

Сайн уу,

Мэдээж төрийн байгууллагын вэб дээр ямар мэдээлэл байх талаар хэлэх нь иргэдийн хариуцах асуудал биш. Иргэдээс вэбийн мэдээллийн талаар асуудаг учир нь төрийн албан хаагч бол иргэдэд үйлчилдэг, иргэдийн хүсэл, сонирхолд нийцсэн үйлчилгээг үзүүлэх ёстой, мөн иргэдийн санаа бодлыг сонсож ажилдаа тусган ажиллах үүрэгтэй хүмүүс гэж ойлгодог. Тиймээс бид иргэд манай вэбийг ямар байгаасай, ямар мэдээлэл тавиасай гэдгийг нь зөн билэгч биш болохоор хэлж чадахгүй учир энэ талаар асуугаад байгаа юм. Бид бүхэн тун удахгүй шинэ вэбсайтынхаа нээлтийг хийх гэж байгаа. Тухайн вэб дээр аль болох хүнд хэрэгтэй мэдээлэл тавихаар тусгасан. Жишээ нь: ЗГ-ын хуралдааны талаархи мэдээлэл, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл, илтгэл, хэлсэн үг, ярилцлага, төсөл хөтөлбөрийн талаархи мэдээлэл, бодлогын баримт бичиг гэх мэтчилэн.

Мөн түүнчлэн ЗГ-ын вики хийх жижигхэн төсөл боловсруулсан боловч одоогоор олигтой дэмжлэг аваагүй байна. Үүний гол зорилго нь иргэд бодлого, хууль боловсруулахад өөрсдөө оролцох боломжийг нээх, төрийн үйлчилгээний талаархи мэдээллийг нэг дор цугларуулахад оршино. Жишээ нь: өөрийн чинь хэлдэгээр татварын талаархи мэдээллийн хувьд тухайлбал, гаалийн татварыг төлөх хувь хэмжээ, ямар ямар материал бүрдүүлэх шаардлагатай талаархи мэдээлэл, төлбөрийн нөхцөл болон дансны дугаарууд, маягтуудыг татаж авах вэб хуудсуудын хаяг гэх мэтчилэн үүнтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг "гаалийн татвар төлөх" гэж бичихэд л гарч ирэхээр хийх хэрэгтэй. Тэгээд энэ процесс нь өөрчлөгдсөн тохиолдолд иргэд өөрсдөө түүнийг залруулчихдаг байвал нөгөө мэдээллийн хүртээмжтэй байдал нь нэмэгдэх байх. Ер нь сүүлийн үед Вэб 2.0-г төрийн байгууллагад нэвтрүүлэх талаар нилээд судалсан, төлөвлөсөн зүйлүүд бий.

MRTG, Cacti 2 чинь нэг нь bandwidth monitoring хийдэг, нөгөө нь network monitoring хийдэг програм юм биш үү? What about Pandora FMS?