Thursday, December 28, 2006

Блогын чанарыг сайжруулах, уншигчдын цар хүрээг нэмэгдүүлэх талаар нэгэн санаа

Сүүлийн үед жоохон зав гарсан дээр хүмүүсийн блогыг нилээдгүй уншлаа. Гэхдээ дуусгаж амжаагүй л байна. Одоо блогчид нилээд их болж мэдээлэл ч их түгээдэг болж. Тиймээс хүмүүст хэрэгтэй гэсэн бичлэгүүдйиг нэгтгэн долоо хоног бүр багцалж нэг вэб дээр тавьж байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Нэг ёсны "Долоо хоногийн шилдэг блогууд" бий болгох. Энэ нь бас блогчдыг урамшуулах улмаар бичлэгийн тоо нэмэгдэх төдийгүй чанар сайжрах, уншигчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээ бий болсоноор уншихад хялбар болгох, уншигчдын тоог нэмэгдүүлэх (янз бүрийн feedreader байдаг л даа гэхдээ энгийн хэрэглэгчид тэр бүр үүнийг хэрэглээд байх нь юу л бол) гээд улам олон үр дүн гарч ирнэ гэдэгт итгэж байна. Улмаар жилийн эцэст энэ жагсаалтад орсон байдлаар нь үнэлгээ хийж шилдэг блог, блогчдыг шалгаруулдаг байх нь шударга гэж бодож байна.

Долоо хоногийн шилдэг блогын жагсаалтыг үүсгэхдээ уншигчдаас үнэлгээг нь аваад (rating тогтоох зарчмаар) түүгээр нь байр жагсааж эхний 10 ч юм уу эсвэл тодорхой хэмжээний оноо авсан блогуудыг авч байрлуулж байвал зүгээр юм уу. Эдгээрээс хэрвээ зохиогч нь зөвшөөрвөл сонин, сэтгүүлийнхэн тухайн бичлэгийг нь авч ашиглах, нийтлэх боломжийг нь хангаж өгвөл ямар нийтлэл тавих вэ гээд толгой өвдөх нь багасах болов уу. Та бүхэн саналаа хуваалцана гэдэгт итгэж байна.

6 comments:

Tamir.J said...

Unuudur Buyantsogtoo sangaas email huleej avsan ni yag enehuu sanaatai maani barag adilhan www.bugdeeree.mn hemeeh website neegdsen tuhai bailaa. Tiimees negent hiigdeed ehelchihsen barag duusah shatandaa orson "bugdeeree" tusuld oroltsohiig husye.

Зэлмэ said...

Tugi urid ni blogsweek gej bichdeg baisan yum. terend oroh gej ih hicheedeg baij bilee. hehe
Tegeed manai hun suuldee tsag zav hurehee baisnuu bichehee bolison. ug ni doloo honogiin toim baival humuust ih uram ugnu duu

Ochko said...

Блог тоймч гээд байгаа биддээ тэрийг чинь

Oyunaa said...

Хөөе залуу чиний санаа одоо биелэлээ олох тун ч төхсөн санагдана. Чи www.bugdeeree.mn ороод үзээрээ. Чамд таалагдах байхаа. Чиний хэлээд байгаа чинь тэнд байгаа юм биш үү.

Tamir.J said...

Харин тийм. Гэхдээ энд нэг санаа нэмэрлэсэн ухаантай. Уг нь хүмүүсийг урамшуулахын (идэвхижүүлэлт хийх) тулд уншигчдаас санал асуулга явуулж тухайн долоо хоногийн нийтлэлүүдийг эрэмбэлж байвал зүгээр юм шиг санагдсан. Бас энэ нь "бүгдээрээ" төслийн ирээдүйд хэрэг болох маркетингийн үйл ажиллагааны нэг хэсэг нь болно гэдэгт итгэж байна.

Anonymous said...

Таны блогуудыг уншиж үзлээ. Их сонирхолтой санагдлаа, цаашдаа улам ихийг бичээрэй.

Хүндэтгэсэн, О. Жаргал