Wednesday, February 28, 2007

Англи хэлний дуудлага

Англи хэл суралцагчидад зориулав

Миний хувьд Англи хэлийг бие дааж сурсан гэхэд болно. Сүүлд Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэдэн сар гадаад багшаар заалгаж жаал дадлага хийж авсан. Бичих, унших чадварыг бие дааж сайжруулж болох боловч ярих чадварыг аргагүй дадлага хийж байж л сайжруулахаас өөр аргагүй юм байна лээ. Ингээд Англи үгнүүдийг зөв дуудахад хэрэг болж магад хэмээн өөрийн өчүүхэн мэддэг зүйлээс хуваалцах гэсэн юм.

Өнгөрсөн цагт үйл үгийг (irregular verbs хамаарахгүй) хувиргасны дараах үгийг дуудахдаа түгээмэл алдаа гаргадаг гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл -ed залгасны дараа гэсэн үг. Хэрвээ тухайн үг f, k, p, s, sh, x гэсэн үгнүүдээр төгсөөд "ed" залгагдаж байгаа бол "т"-ээр дуудна. Жишээ нь: finished-финишт (финишид гэх нь буруу)
Харин d, t гэсэн үгнүүдээр төгсөөд "ed" залгагдаж байгаа бол "ид" эсвэл "эд"-ээр дуудна. Жишээ нь: intended-интэндэд
Бусад гийгүүлэгчээр төгссөн нөхцөлд "д" гэж шууд залгана. Жишээ нь: opened-опэнд

Ер нь улс бүрийн Англи хэлний аялга ялгаатай юм шиг байгаа юм. Жишээ нь: fragile хэмээх үгийг Америкийн Англи хэлэнд "фражл" гэдэг бол Бритиш Англи хэлэнд "фражайл" гэж дуудна. Бас Австралийн Англи хэлэнд үгийн адагт орсон "er"-ийг "а", "ay"-ийг "ай" гэж дуудах нь элбэг. Жишээ нь: sticker гэхийг стика, today гэхийг түдай гэх мэтээр.


Хэл сурах үйлсэд тань амжилт хүсье

3 comments:

Anonymous said...

Сайн байна уу. Таниас хэдэн юм асуух гэсэн юм. Та монголд байхдаа хаана хаана, юу юу хийж байсан бэ? Наана чинь software -н чиглэлээр ажиллахад хэр ур чадвар туршлага хэрэгтэй вэ. Та наанаа очоод шууд ажиллаж болоогүй юумуу? Шууд ажил хийхэд юу юу дутаж байна. Наад орон чинь Япон, АНУ, Монгол гэсэн улсуудтай харьцуулахад software -н чиглэлийн хүмүүст хэр өгөөжтэй, хэр том зах зээлтэй орон бэ? Гаднаас хүн хүч татаад байх шаарлагагүй хангалттай олон програмисттай газар бишүү. Дундаж програмист -н цалин хэд бэ, MCSD бол хэд орчим цалинтай ажилд орж чадах уу?

Tamir.J said...

Сайн байна уу, http://www.hays.com.au/salary/pdfs06/InformationTechnology.pdf энд цалингийн талаар нилээд дэлгэрэнгүй бичсэн байгаа. Миний визний нөхцөлөөс шалтгаалаад ажил хийх боломж болоогүй юм. Өөрөөр хэлбэл ажиллах эрхтэй визгүй гэсэн үг. Ер нь хэдэн Монголчууд энд МТ-ийн чиглэлээр ажиллаад нилээд амжилтанд хүрсэн байдаг юм билээ. Гэхдээ эхний ээлжинд энд сургуулийг нь дүүргэх хэрэгтэй гэж байсан. Ер нь программистуудыг бол Энэтхэгээс нилээд авч байгаа. Ер нь Австрали залуучууд толгойгоо зовоож программ бичээд байх нь ховор юм шиг байна лээ. МТ-ийн чиглэлээр сурч байгааг нь харахад ч гэсэн.
Энд хамгийн эрэлттэй мэргэжил сүлжээний инженер. Ер нь энэ талаар өмнө нь бичиж байсан АНУ, Канадад ч гэсэн сүлжээний инженер бас networking security-ээр мэргэшсэн бол дуртай ажилд авна. Миний хувьд ЗГХЭГ-т 6-н жил сүлжээний чиглэлээр тогтвортой ажиллаж байсан. Программын чиглэлээр ажиллах бол Жава (J2EE) сертификат авсан бол ажил олдох байх.

Anonymous said...

харин испани хэлэнд frágil(фражил)
Хамгийн зөв дуудлагыг нь Британи дуудлага гэж хэлдэг байхаа.