Tuesday, February 27, 2007
Австралид сурахад
Австралийн нийтдээ 41 их, дээд сургууль байх ба тэдгээрийн 2 нь л төрийн их дээд сургуулиуд байдаг. Ер нь сургалтынх нь чанар нилээд өндөр байдаг нь дэлхийн боловсролын стандартад нийцсэн сургалт явуулдагтай холбоотой. Мөн боловсрол нь экспортын үндсэн 4 бүтээгдэхүүнийх нь нэг гэж байгаа. Тиймээс боловсролынхоо стандарт, сургалтын хөтөлбөр, чанарт ихээхэн ач холбогдол өгч байдаг.
Австралийн сургуулиуд нь чиглэл тус бүрээрээ төрөлжсөн гэж хэлж болно. Тухайлбал: Мэлбурнийн их сургууль нь дэлхийн шилдэг 50 сургуулийн нэг боловч Мэдээллийн технологийн чиглэлээр сурах гэж буй бол тус сургууль нь тийм ч оновчтой сонголт болж чадах уу болов уу даа! Ер нь сургуулиа сонгохын өмнө вэб хуудас руу нь ороод хичээлүүдийг нь болон тэдгээрийн агуулгыг нь харж болно. Энэ нь ерөнхийдөө тухайн хичээл оюутанд ямар мэдлэг олгох, хэрхэн заагдах гэх мэтчилэн мэдээллүүдийг өгчихнө. Ингээд таны сурах гэж байгаа зорилго болон төлөвлөгөөтэй яв цав тохирч байвал болох нь тэр.
Сурах орчин
Манай сургууль Австралид 6 хотхон(campus)-той, Малайзид нэг салбартай, нийт 40 мянга гаруй оюутантай. Бусад өндөр хөгжилтэй орнуудын сургуулиудын адил сурах орчинг маш сайн бүрдүүлсэн. Мэргэжлийн чиглэлээр семестерт дор хаяж 2 удаа гаднаас хүмүүс ирж лекц уншдаг. Өнгөрсөн семестерт 2 лекц уншигдсаны нэгийг IBM-ийн программ хангамжийн системийн архитектурч нэгэн эрхэм (Жонсон л гэж дуудаад байсан яг бүтэн нэрийг нь санадаггүй) АНУ-аас уригдан ирж лекц уншсанд нь суусан юм. Тэр хүн яг одоо АйБиЭм ямар технологи ашиглан программуудаа боловсруулж байгааг яриад бас далиманд нь өөрийн бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал, тогтвортой ажиллагаа зэргийг магтаад авсан. Мэдээж тухайн хүн ажиллаж байгаа газраа магтан дуулах нь тэр хүний нэгэн үүрэг гэж би боддог. Мань эрийн ярьж байгаагаар сүүлийн үед AOSD (Aspect Oriented Software Development)-ийг нилээд түлхүү ашиглаж байгаа ба энэ чиглэлээр нарийн мэргэшсэн оюутнуудыг компанидаа авахад бэлэн байгаа гэж байсан.
Хэрэв та хүсвэл өөрийн зөөврийн компьютерийг авчирч оюутныхаа АйДи (ID)-г ашиглан утасгүй сүлжээгээр интернэтэд холбогдож болно. Эсвэл гэртээ интернэт хараахан тавиулж амжаагүй бол сургуулийнхаа сүлжээ рүү дайл ап (dial-up)-аар холбогдож улмаар интернэт рүү орох боломжтой. За тэгээд МТ-ийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулж шаардлагатай серверүүдийг зохион байгуулсан байх ба түүн рүү хаанаас ч интернэтээр дамжин холбогдож (VPN) болно. Жишээ нь: Хэрвээ ASP.NET дээр программ бичих хэрэгтэй бол заавал өөрийн компьютер дээрээ .NET Framework ба IIS эсвэл WebMatrix зэргийг суулгаж, тохируулах шаардлагагүй гэсэн үг. Сургуулийнхаа вэб сервер лүү нь хандаад л бүх файлуудаа ачаалаад (upload) өөрийн орчиндоо холбогдсон нь хамаагүй дээр. Энэ нь дараа нь үүсэх эрсдэлээс хамгаалж мэднэ.
Сургуулиас оюутнуудыг дэмждэг илрэл нь хэрвээ ямар нэгэн оюутан тухайн хичээл дээрээ маш амжилттай сурвал дараагийн семестерт тэр хичээлийн туслах багш хийлгэх боломжийг олгодог. Ингэхийн тулд хэлний ур чадвар өндөр байх ба харилцааны чадвар сайтай байх ёстой. Түүнээс гадна докторын (PhD) сургалтад хамрагдаж байгаа оюутнуудад илүү эрх олгогддог.
Элсэлтийн журам
Австралийн ямар нэгэн их сургуульд сурах гэж байгаа бол зайлшгүй IELTS-ийн шалгалт өгсөн байхыг шаардана. Хэрвээ тухайн сургуулийн шаардаж буй оноог авч чадаагүй бөгөөд 1.0 оноо дутсан бол сургуулийн дэргэдэх хэлний бэлтгэлд нь суралцаад дахин IELTS өгөх боломжтой. Мэдээж энэ нь нилээд зардалтай учир аль болох шаардаж байгаа оноог нь авчих л хэрэгтэй.
Англи хэлний шалгуурыг нь хангачихсан бол Мастер болон Докторт сурах гэж байгаа хүмүүст өмнө нь ямар их дээд сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ гэдгийг нь шалгаж үздэг. Энэ Австралийн стандартыг хангаж байвал санхүүгийн эх үүсвэрийг тань шалгах болно. За тэгээд ерөнхийдөө үндсэн шалгуурууд маань дуусаж байна. Одоо сургуулиас таньд offer letter буюу сургуульд элсэхийг санал болгосон захиа ирнэ. Энэ захианыхаа хамт хувийн баримт бичгүүд болон санхүүгийн баримтаа элчин сайдын яам руу нь явуулна. Элчин сайдын яам бичиг баримттай танилцаад ямар нэгэн асуудалгүй бол эмнэлэгийн үзлэгийн маягтыг явуулах ба ямар эмнэлэгт очиж үзүүлэхийг нь ч мөн зөвлөсөн байна. Ингээд заавал тухайн эмнэлэг дээр нь (одоогоор SOS International дээр очиж өгч байгаа) очиж үзүүлж, шинжилгээгээ өгөх ба тэр эмнэлэг нь шууд элчин сайдын яам руу таны үзлэгийн дүнг явуулна. За ингээд л одоо визээ ирэхийг хүлээж хувийн бэлтгэлээ базаах л үлдэж байх шив дээ.
Таньд амжилт хүсье
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Sain uu tamiraa.
Goy bichleg baina.bayarlalaa.
Chi mungu tugrugnii talaar duridaagui baihii. Yamarhuu zardaltai baida gyum boloo. Yavahad heden tugrug heregtei bolohov. Ochood yaj amidrahav. Ajillah bolomjherev geed?
Тухайн сургуулийнхаа вэб хуудас руу нь ороод сургалтынх нь төлбөрийг харж болно. Аж амьдрал, цалин хөлс гээд бусад мэдээллийн талаар урьд нь http://tamirj.blogspot.com/2006/11/blog-post_19.html, бас энд http://tamirj.blogspot.com/2006/11/blog-post_5338.html бичсэн байгаа. Оюутан хичээлийн улиралд долоо хоногт 20 цаг ажилладаг, амралтаараа цагийн хязгааргүй ажилладаг гэж байсан. Би ажил хийдэггүй болохоор яг сайн мэдэхгүй байна.
Зарим зүйлийн талаар бага зэрэг тодруулъя. Төлбөрийн хувьд манай сургууль нэг хичээл нь 2250 (1800USD) доллар байдаг. Мастерт сурахад 16 хичээл үздэг. Тэгэхээр нийт төлбөр нь 36000 (28800USD) AUD болно. Сургалт үргэлжлэх хугацаа нь 2 жил (4 семестер). Хувийн зардлаараа сурч байгаа хүмүүс семестер бүрт төлбөрөө хийгээд байж болно. Тиймээс эхний ээлжинд сургалтанд 9000 ав.доллар хэрэгтэй. Компьютерийн ухаанаар урьд нь бакалавр хийчихсэн бол 16 хичээлээс 4-ийг нь хасуулж болно.
Урьд нь сургуульд туслах багш хийх санал ирж байхад цагийн 25 ав.доллар өгнө гэж байсан. Долоо хоногт ойролцоогоор 4-8 цаг багшлах юм билээ. Гэхдээ оюутнууд байнга юм асуух ба түүнд нь зөвлөгөө өгөх гэх мэтэд маш их цаг зарцуулдаг. Харин туслах багшаасаа дэвшээд семенар эсвэл лаборатори удирдаад явбал цагийн 60-70 ав.доллар болдог гэж байсан. МТ-ийн чиглэлээр ажил олохын тулд ямар ч гэсэн туршлагатай байх хэрэгтэй. Гэхдээ Монголд ажиллаж байсан туршлагыг авч хэлэлцдэггүй юм байна лээ. (лав Монголд 10 жил программист хийсэн гэхэд зөвшөөрөхгүй байхыг бодоход миний 6 жилийн туршлага юу ч биш байхөө) Бас нэг залуу Японд 1 жил гаруй ажилласан туршлагатай байсан чинь бас тоохгүй байна лээ. Ер нь их расист хүмүүс дээ. Тиймээс эхний ээлжинд цалингүй сайн дурын ажил хэсэн хугацаанд хийж "туршлага" хуримтлуулж байгаад ажил хайвал олддог гэж байна. Харин энд сургуулиа төгссөн хүмүүсийг байнгын оршин суугч (permanent resident) болгохдоо дуртай бас тийм хүмүүст ажил сайн олддог гэж байна лээ. Гэхдээ энийг зөвлөмөөргүй байна, нэг ч гэсэн хүн Монголдоо очоод улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулаасай гэсэн үүднээс.
Өөр асуух зүйл байвал хариулахад бэлхэн
Gerlee:Uneheer dajgui medeelel bna shuu! Bi Australiad baidag l daa! Brisbaned! Gehdeee bi ter PR-g sain oilgohgui baigaan! PR bolson l bol zaaval Australiad amidrah heregtei yumuu? MGL-d baij bolohgui yumuu? Ok medeelel ilgeehiig husey!
PR-uud mongol ruu iren ochin baij bolno. 3-s deesh saraar nutag butsah uyed Resident Return gesen visa avch baij gadagshlana. PR ni permanent residency buyu baingiin orshin suuj, ajillaj amidrah erh olgoh 5 jiliin visa yum. www.gegeen.com -s haraarai. ene ni USA-n greencard shig bogood, citizenship bish. Mongol hun Mongoliin irgen heveeree baih bolno. Mergejleeree gadaadad ajillaj baigaad butsah ni mongold olon ulsiin standartad niitsen yum hiihed unetei huvi nemer bolno. Mon etseg eh ni horongiin chadamj muutai esvel huuheddee bair sav beldeh uuregtei gej uzeegui uyed zaluu mergejiltenuud ooriin hodolmorloj olson orlogooroo mongoldoo bair, unaa avah bolon olon duu nartaa oyunii horongo oruulalt hiihed ene torliin visa iheehen shortcut hiij chadna.
Tamira...Scholarship avah bolomj naana chin her zereg ve, bi huuliin surguuliig n sonirhoh gesen yum. Admission office-ru email bicheed yavuulchihsan, udahgyi brochure avah bh. Gehde yamar l surguuli shuud l scholarship ee uguh geed bayhav...shardlaga n IELTS and LSAT zaaval bayh uu? Hariu. Thank you
sain bnuu?tantai yaj holboo baraih uu? minii yahoo id suvda_924@yahoo.com durguitsehgui bol add hiicheerei :)tanias surah yum asuuh yum zunduu bn hehe
Hi Tamiraa. Bi TIS-n erchim huvchnii managmentiig togsson. Gehdee bi Sanhuu, Ediin zasgiin chigleleer Australiad Mastert surah huseltei bgama. IELTS-n onoo maani ondor bval namaig Sanhuu chigleleer surahiig zovshooroh bolov uu?
goe medeelel bn mash ih taalagdlaa chi ooroo yamar mergejileer surdag ve chinii surdag sur chini yag yamar yamar torliin mergejil olgodiin
Post a Comment