Сая нэг имэйл хүлээж авлаа. Манай хүргэн дүү маань сургуулиа төгсөөд төгсөлтийнхөө зургийг явуулсан байна. Ер нь миний эхнэр, эхнэрийн эгч одоо хүргэн дүү маань бүгд Америкад боловсрол эзэмшсэн хүмүүс. Одоо дүү маань мөн тэнд сурч байгаа. Тэгээд баяр хүргэж хариу имэйл бичихдээ сургах маягийн юм биччихлээ. Мунхаг би бээр хааяаа бодохдоо сургууль төгсөнө гэдгийг модтой зүйрлүүлдэг билээ. Өөрөөр хэлбэл сургууль төгсөж байгаа хүн газарт "мод" суулгаж байгаатай адил тэр модоо цаашид арчилж хамгаалж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр мод нь үхэж, хугарах улмаар өсөж дэвжихгүй үхэх болдог. Тиймээс нэгэнт бий болгосон модоо байнга усалж, арчилж байх хэрэгтэй. Харин тухайн мэргэжлийг тэр "мод"-ны төрөл зүйл(үүлдэр) гэж үзэж болох юм. Зарим моднууд маш их арчилгаа шаарддагтай адил зарим мэргэжлүүд (жишээ нь: компьютерийн ухаан) байнга юм уншиж мэдлэгийнхээ цар хүрээг нэмэгдүүлж, туршлага суухгүй бол "үхчих" гээд байдаг. Түүнээс гадна төгссөн сургуулийг нь мод суулгасан хөрс шороотой зүйрлэж болох юм. Хэдий сайн "хөрс"-тэй байна төдий чинээгээр ургах, том болох боломж бий болно гэсэн үг. Хэрвээ тааруу хөрсөнд суусан бол маш их "арчилгаа" шаардаж байж тэр "мод" өндөр ургана. Үүний эсрэгээр шилмэл хөрсөнд суусан мод (шилдэг сургууль төгсвөл) ургаж том болохдоо хурдан, бага зэрэг арчилахад л цэцэглэж дэлбээлээд, өсөж ургаад онцгой гоё өнгө үзэмжтэй болох бөлгөө.
Би гэдэг хүн хоёр ч мод суулгачихаж тэгсэн эхнийх нь суусан мод олигтой өсөж томорсонгүй, 2 дахь нь ч мөн адил. (Хөрс нь тийм муу биш болохоор л үхчихээгүй байх, бас хоёулаа л арчилгаа их шаарддаг "мод"-нууд) Хэдийгээр энэ 2 мод маань өндөр нам ч гэлээ анхнаас нь үндсээр нь холбосон ухаантай. Аль нэгэнд нь шим тэжээл дутагдсан үед нөгөө нь түүнийг нь нөхөж байх гэсэн зорилгоор. Би энэ 2 модондоо хоёуланд нь хайртай.
"Өвс ногоо өндөр ургах тусам бөхийдөг"
Японы зүйр цэцэн үгнээс иш татав
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
tnx, goyo zuirlel bna.
Сайн хөрсөнд ургахаас гадна өөр бас нэг юм бий. Яг модоор зүйрлүүлэх гэхээр орж ирдэггүй ээ.
Сайн сургуульд сайн багшаар заалгаад дээр нь өөрөө хичээл зүтгэл гаргаж чадвал бүр сайн хэрэг. Мод маань өөрөө ургах хүсэл тэмүүлэл, гал эрмэлзэлтэй байна гэх юм уу даа.
Блогыг чинь унших дуртай шүү.
Сайн сургууль гэдэг нь сайн багш нартай, орчин сайтай (тоног төхөөрөмж, ном хэвлэл, бусад хангамж, нөхцөл бололцоо болон туршлага гэх мэт) байна гэсэн үг болов уу. Тиймээс эдгээр нь хөрс шороорг бүрдүүлэгч элементүүдтэй зүйрлэж болох юм.
Post a Comment