Sunday, December 17, 2006
Вэб броузер Firefox ашиглаад үзээрэй
Mozilla вэб броузерыг ашиглаад 3 жил орчим болж байна. Харин жил орчмын өмнөөс Mozilla Firefox ашиглаж эхэлсэн. Анхандаа ид шидийг нь төдийлөн сайн мэддэггүй байлаа. Сүүлийн үед Firefox ашиглаж интернэтэд орохгүй бол давсгүй хоол идэж байгаатай адил болж дээ. Firefox ашигласны давуу талууд гэвэл мэдээлэл ачаалахдаа бусад вэб броузеруудаас илүү хурдан, янз бүрээр өргөтгөн ашиглах боломжтой байдаг. Жишээ нь миний хувьд Domain Details, DOM Inspector, Server Spy, Total Validator, Web developer зэргийг суулгаж өргөтгөдөг. Ингэснээрээ тухайн вэб нь ямар төрлийн вэб сервер ашиглаж байна, хаана байршсан болон вэб боловсруулахдаа ямаршуухан технологи ашигласан, CSS ашигласан эсэх, HTML болон CSS нь стандартын шаардлага хангаж уу зэргийг хялбархан мэдчих боломжтой байдаг ерөнхийдөө вэбийг хялбархан тагнуулдчихдаг. Firefox 2.0-н хувьд өргөтгөл хийхдээ Tools->Add-ons гээд дуртай өргөтгөлөө татаж авч болно. Энд бүх юм нь үнэгүй. Хэрвээ хүсвэл броузерынхаа харагдах байдлыг мөн өөрчилж болно. Ямар ч гэсэн нэг удаа Firefox ашиглаад үзээрэй таньд таалагдах болно гэдэгт итгэж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
firefox-iig haahad Opera shig suuld uzej bsan huudasuudaa sanaj ulddeg tool baidag uu, hehe, haahaar neesen buh heregtei bsan web-uud budaa
Санасаргүй байдлаар (тог тасрах, программ, компьютер гацах гэх мэт) хаагдсан тохиолдолд урьд нь үзэж байсан вэбүүдийг сэргээдэг (session restore? гэж асууна)
Loved reading this thank you
Post a Comment