Энэ асуултыг Австралид ирэнгүүтээ өөртөй тавилаа. Тэгсэн үнэхээр чаддаг юм маруухан юм байна. Миний хувьд Юу мэддэг вэ? Юу чаддаг вэ? гэсэн асуултын хариу нь тэнгэр газар шиг ялгаатай болоод байна. Сургуулиа төгссөнөөс хойш 6 жил огт программ бичээгүй болохоор үнэхээр программчлалын хувьд хоцрогдож, бас төсөөрсөн байлаа. Ажил дээр мэргэжлийн дорвитой зүйл хийх тал дээр өөрийгөө ч дайчилдаггүй байж, боломж ч маруухан байж дээ. Үндсэндээ миний хийж байсан ажил заримдаа техникч, инженер, заримдаа бүр бодлогын зөвлөгч ч болчихдог байж. Тиймээс тодорхой барьж авч хийсэн зүйлгүй ёстой л Баянаагийн хэлдгээр К үсгээр эхэлсэн бүгдийг хийдэг байж дээ.
Уг нь нэг мундаг хүн IT менежментийн хичээлүүд үзнэ гэж бодож байлаа. Тэгсэн эхний семестертээ дандаа программчлал, технологийн хичээлүүд сонгож үз гэдэг юм байна. Ер нь эхний семестерт сурч байгаа гадаад оюутнуудыг бүгдийг нь тэгэж шаарддаг гэнэ. Учир нь мэдлэгийн зөрүүг нь арилгах, бас технологио мэдэж байж менежментийг нь хийх ёстой гэдэг юс байна. Ингээд л буцаад программист боловоо. Эхэндээ төсөөрсөн байдлаасаа салах, хуучин зүйлүүдээ сэргээх гэж 2 долоо хоног бараг нойргүй шахам суулаа. Тэгсэн харин овоо хурдан сэргэж байна шүү. Би ч одоо программ бичихээсээ өнгөрөө байлгүй дээ гэж боддог байсан бодол маань байхгүй болж харин ч багшийн өгсөн бие даалтууд руу шумбаад орчихлоо. Өгсөн даалгаваруудыг нь хийж байна, чадаж байна. Гэхдээ л хичээлийн хүрээнд үзэж байгаа асуудал амьдрал дээр байдаг асуудлуудын хажууд юу ч биш байдаг л даа. Эндэхийн бие даалт нь гэж овоо юм өгнө дөө. Ер нь дэгсдүүлээд хэлчихэд муухан оюутны дипломын ажил юм уу даа. Ингээд семестер дундаа ороход өдөр бүр шинэ мэдээлэл уншиж, сонсож байсны үр дүн гарч нөгөө хоцрогдлоо нөхөөд авчихлаа. Багш ч нилээд урмын үг хайрлаж байна, бие даалтын дүн маань ч топуудын эгнээнд дөхөж очлоо. Ер нь манай сургуульд IT чиглэлээр Энэтхэгийн оюутнууд маш их сурдаг, ангийн бараг 60 хувь нь Энэтхэгүүд. Тэднээс зарим нь IT-ийн дэлхийн хэмжээнд өрсөлддөг том компанид ажилладаг компани нь зардлыг нь төлж сургаж байгаа мундагчуул ч бий. Ингээд эхний семестер дуусахад ямар ч гэсэн ямар ч вэб хуудсыг сүүлийн үеийн технологи ашиглаад хийчих, J2SE-г мэддэг, .NET дээр дунд зэргийн программ хийчих чадвартай болов.
Саяхан нэг IT-аар 20 орчим жил ажиллаж байгаа Австрали хүнтэй танилцаад хийж байгаа ажилд тусалж мэдлэг, туршлага хуримтлуулах санаатай уулзаваа. Тэгсэн мань хүн намайг юу мэддэг вэ гэж асууж байна. Яахав программчлалын хэлний хувьд C, Java, .NET, html, CSS, JavaScript, мөн сүлжээ, системийн шинжилгээ, IT менежмент гэх мэт зүйлүүдийг ерөнхийд нь мэднэ гэлээ. Тэгсэн тэгвэл яг юу хийж чадахав гэж байна. Тэгсэн үнэхээр чаддаг юм маань сүлжээ тавих, тохируулах, дунд зэргийн вэб программ хийх зэргээс хэтэрсэнгүй. Нөгөө мундаг юм сурчихлаа гээд байсан хүн ч буцаад санаагаар унадаг юм байна. Ингээд хүнд туслах боломжгүй боловоо хөөрхий. Ер нь өөрөө яг энийг хийж чадна гэсэн юмтай, түүнийгээ маш чадварлаг эзэмших хэрэгтэй. Миний хувьд IT менежментийн чиглэлээр цаашид мэргэших гэж байгаа, өөрөө ч энэ чиглэлд сонирхолтой ба хийж чадна гэсэн итгэлтэй. Урьд нь энэ чиглэлээр ном, нийтлэл уншиж судалж байсан бас бага зэрэг туршлага бий.
Ер нь манай залуучууд АНУ, Австрали, Канад зэрэг улсуудад ирж мэргэжлээрээ ажиллах боломж бүрэн нээлттэй байгаа. Энд 2 л зүйл дээр шаардлага хангасан байх ёстой. 1-рт Ангил хэлний шалгалт (IELTS эсвэл TOEFL), 2-рт юу чаддаг вэ гэдгээ батлах сертификат. Түүнээс биш амаараа хичнээн хийж чадна гэсэн ч хүмүүс тэрүүнд итгэхгүй. Харин Sun Microsystems, Cisco, Microsoft гэх мэт компаниудын сертификат ч юм уу, ямар нэгэн мэргэжлийн ур чадвараа баталсан олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгддөг сертификаттай байхад ажилд ороход асуудал байхгүй юм байна лээ.
Бас нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед Эмиратаас ирсэн Арабуудтай найзууд болоод байгаа. Зарим нэгнийх нь хичээлд нь тусалж Java дээр программ хийж өгөөд шалгалтанд ирж магадгүй гэсэн асуултуудад нь хариулаад тусалчихсан чинь намайг Эмиратад очиж ажиллаач гээд байгаа. Миний хувьд нээх сайн боловсроогүй байж тэр талаар бодох ч юм биш. Харин бусад чаддаг залуучууд байвал тэнд очиж ажиллавал цалин маш өндөр юм байна лээ шүү. Сард хамгийн багадаа 5000 ам.доллар (ажлын туршлагагүй бол), хэрвээ туршлагатай бол 8000 орчим авах боломж байгаа юм байна. Амьдралынх нь өртөг нь ч гэсэн нээх өндөр биш. Бусад орны IT мэргэжилтнүүд ч гэсэн АНУ, Австрали, Япон, Европ эд нар луу л явахаас биш баян орон Эмиратад боломж байгааг анзаарахгүй байгаа юм шиг.
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Найзаа-
Чиний хийсэн сайт чинь саак болсон байна Сониноос бид бас чинийх шиг гэхдээ дандаа эрчvvдэд зориулсан блог нээсэн. Бидний бодож байгаагаар Монголд одоо ийм юм яриж бичих цагна нь болжээ. Одоо нээгдээд 2 долоо хонож байна. Єдєрт дунджаар 600 хун орж гарч байгаа. Гэхдтээ танай лаг сайтны хажууд бол юу ч биш биз дээ.
Тэгээд хэрэв боломжтой бол хэдvvлээ линк солилцвол ямар вэ? Манай вэб сайтэ руу зав гарвал ороод гарна биз дээ. Бид чиний вэб сайтэ-нд хариулаад линк тавих болно
Гоожуур
www.goojuur.com
За хө, нэгд чи мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшээд юу хийх гэж байна. Чамд гэж хэлэхэд дор хаяж 4 жил програм бичиж байж л цааш нь менежмент энэ тэр гэж явсан дээр болов уу? Бил Гэйтс програмист гэдэгийг мэднэ биз дээ. IT ийн мундагчууд дотор ер нь технологи удаан нүдсэн хүмүүс их байгаа. Санал нийлэхгүй бол тоолгүй орхино бизээ, миний л бодол шүү. Сурлагад чинь амжилт хүсье.
Миний бодлоор МТ гэхээр л зөвхөн программ хангамж гэж ойлгож болохгүй байх. Мэдээж программ хангамж бол МТ-ийн гол амин судас нь мөн. Гэхдээ одоо цагт МТ нь олон салбарт хуваагдан хөгжиж байна. Ялангуяа хөгжилтэй орны хувьд сүлжээний чиглэлээр боловсон хүчин учир дутагдалтай байгаа тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг тухайн улсдаа байнгын оршин суугч болж ажиллахыг нь дэмждэг. АНУ, Канад, Австралийн цагаачлалынх нь вэб хуудас руу нь орж үзэхэд л бий.
Би ч бас тодорхой хэмжээгээр технологи "нүдсэн" оюутан байх үеийнхтэйгээ нийлүүлээд нийт 11 жил МТ-ийн салбартай холбогдож байна. Мөн 6-н жил сүлжээ хариуцан ажилласан, бие дааж 2 дунд хэмжээний программ боловсруулж байсан болохоор МТ-ийн мэргэжилтэн гэж өөрийгөө ойлгодог. Манай оронд сайн программистууд олон байдаг болж тэд нарыг хөдөлгөдөг, зохицуулалт хийдэг МТ-ийн менежмент төдийлөн хөгжөөгүйгээс энэ салбарын маань нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ төдийлөн их биш гэж боддог. Орчин үед МТ-ийн компаниуд их болсон тэдгээрийн хооронд маш ширүүн өрсөлдөөн бий болсон тиймээс хэн нь илүү сайн менежмент болон маркетингийн үйл ажиллагаа явуулж байна тэр нь л дийлж байгааг харж байна. Жишээ нь гүүгл өнөөдөр хүмүүст юу хэрэгцээтэй байгааг судалсаны үндсэн дээр технологид тулгуурлаж маш хурдан хугацаанд хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл сайн менежментийн багийн ачаар юу хийхээ мэдэж авсан гэсэн үг.
Билл Гэйтсийн үед бол зах зээлийн байдал одоогийнхоос маш өөр байсан. Миний хувьд бол Монголын МТ-ийн салбарт дутагдаад байгаа орон зайг бага ч гэсэн нөхөх зорилгоор ажиллана гэж бодож байна. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал яахнав. Энэ ч гэсэн бас миний л бодол шүү. Сэтгэгдэл үлдээж санал бодлоо харамгүй хуваалцсан нийт хүмүүстээ баярлалаа.
Post a Comment