Tuesday, December 19, 2006

Вэб стандарт

Саяны семестерт "Интернэт технологи" гэж хичээл үзлээ. Энэ хичээл энд анх удаа орж байгаа шинэ хичээл, тиймээс та бүхэнд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, мэдлэг өгөхөд хичээж ажиллах болно гэж эхний өдрийн хичээл дээр багш маань хэлдэг юм байна. Лекц уншдаг багш нь гэж нэг өндөр, мэддэггүй чаддаггүй юм гэж байхгүй, өөртөө итгэлтэй нөхөр бий. Мань эрээс хичээлийнх талаар оюутнууд их юм асууна даа, тэр үед хариулт нь ерөөсөө л бэлэн тэнд тийм зүйл бий гэхдээ өглөө тэр нь өөрчлөгдчихсөн байна лээ ч гэх юм уу нэг үгээр хэлбэл интернэт дэх мэдээллүүдийг бараг цээжилчихсэн гэхэд болно. Энэ хичээл дээр мөн ч их сурсан даа.

Сэдвээсээ жоохон хазайчихлаа. Нэг удаагийн лекцэн дээр дэлхийн ихэнхи вэб хуудаснууд стандартад хийцээгүй байдаг өөрөөр хэлбэл html кодууд нь гэж хогнууд байдаг гэж байна. Тэгээд W3C-ийн html validator ашиглаад одоогийн вэб хуудаснуудыг шалгасан чинь бараг 90 хувь нь алдаатай байна. Хэдийгээр тэдгээр вэбүүд нь алдаатай ч гэсэн вэб броузерууд дүрслэн үзүүлэх чадвартай. Яагаад вэб нь алдаагүй байх ёстой вэ? гэж асуух байх. Үүний хариулт нь аливаа вэб нь хүн болгонд хүртээмжтэй, ялгаваргүй байх ёстой. Өөрөөр хэлбэл хүн бүр тухайн вэб хуудас руу хандах (мэдээж энд зөвхөн олон нийтэд нээлттэй вэбүүдийг хэлж байна) эрхтэй. Тэднийг соёл, боловсрол, нөөц боломж, дэд бүтэц болон бусад хүчин зүйлээр ялгаварлаж болохгүй. Нэг ёсны интернэтийн үндсэн хууль. Зарим хүмүүс вэб хуудас руу хандахдаа төрөл бүрийн төхөөрөмж, вэб броузер ашиглаж байна. Тиймээс энэ техник, технологийн ялгавартай байдлаас болж вэб хуудас руу хандах боломж нь хязгаарлагддаг. Харин сүүлийн үед энэ байдал дээр Төрийн зүгээс анхаарч ажиллаж байгаа гэв. Түүнээс гадна вэб боловсруулахдаа CSS (Cascading Style Sheet)-ийг аль болох өргөн хүрээнд ашиглах хэрэгтэй, вэбийн элементүүдийг зохион байгуулахдаа болж өгвөл хүснэгт бүү ашигла гэж анхаарууллаа. энэ нь вэб ачаалагдах хурдыг нэмэгдүүлдэг учир дэд бүтэц тааруу хөгжсөн газраас вэб рүү чинь хандах хурдыг нэмэгдүүлэх юм байна.

Тэгээд өөрийн мэддэг Монголынхоо зарим вэбүүдээ шалгаж үзлээ. Тэгсэн үнэхээр алдаагүй вэб гэж алга. Бас дээрээс нь CSS-г тэгэж сүрхий ашигласан ч юм алга. Энд нэг жишээ тавья. www.vic.gov.au хаяг дээрх Засгийн газрынх нь вэб CSS-ийг маш сайн ашигласан бас ямар ч алдаа байхгүй юм байна. (Firefox дээр CSS хэрхэн ашигласныг нь мэдэхийн тулд Web Developer суулгаад Ctrl+S дарахад бодит вэбийн дүр төрх гарч ирнэ дээ)

Ингээд бас төрд багагүй хугацаанд алба хашиж байсан юм байна Төрийн байгууллагууд вэб хуудасны стандартыг боловсруулахаар сэтгэл шулуудаваа. Энд төрийн байгууллагууд, сургуулиуд нь бүгд л өөрсдийн вэб боловсруулах стандарттай. Үүн дээрээ бүх шаардлагуудаа тусгачихсан байдаг юм байна. За ингээд дараах байдалтайгаар стандартаа боловсруулж эхэлье.

Төрийн мэдээллийн нэгдсэн системийн вэб хуудсууд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.

1. Вэб хуудасны төрөл болон тодорхойлолт байх ёстой. Энэ нь вэбийн
хэсэгт байрлах ба meta таг ашиглана.
Жишээ нь:



2. Бүх функцуудыг тайлбарласан Comment буюу тайлбар байх шаардлагатай.
3. Кодууд нь эмх замбараатай байна.
4. Identifier болон class-ийн нэрнүүд нь холбогдох утга бүхий нэрээр нэрлэгдсэн байна.
5. Таг болон аттрибут бүгд жижиг үсгээр бичигдсэн байна
6. Бүх таг-ууд хаагдсан байна. Жишээ нь: энд input таг /input гэж хаагдсан байна.
7. Хуучирсан u, b, i зэрэг таг-уудыг ашиглахгүй байх. Эдгээрийн оронд strong, em зэрэг таг ашиглана.
8. alt, title, height, width аттрибутууд бүх img таг-д ашиглагдсан байх ёстой.
9. Бүх жижиг хэлбэрээр харагдах зурагнууд боломжит хамгийн бага хэмжээгээр болон тохирох төрлөөр (.jpg, .gif, png ) хадгалагдсан байна. Голцуу 50K байдаг.
10. Хэрэв CSS ашигласан бол энэ нь тусдаа файлд хадгалагдана.
11. Хэрэв JavaScript болон VBScript ашигласан бол энэ нь тусдаа файлд хадгалагдана.
12. CSS нь http://jigsaw.w3.org/css-validator/ вэб дээрх шалгагчаар баталгаажсан байна.
13. HTML болон XHTML файлууд нь http://validator.w3.org/ вэб дээрх шалгагчаар баталгаажсан байна.
14. Вэб хуудаснд хэрэглэгдэж байгаа үг, өгүүлбэр алдаагүй байх бөгөөд албан ёсны үг хэллэг хэрэглэнэ.
15. Вэб хуудас нь бүх төрлийн вэб броузер дээр ажиллах чадвартай байна.
16. Вэб хуудас нь Монгол, Англи хэл дээр байх бөгөөд нүүр хуудас нь Монгол хэл дээр байна.
17. Дэлгэцийн хэмжээ нь 800х600 дээр тулгуурлана.
18. Вэб хуудасны мэдээллийг боловсруулахдаа Юникод ашиглана.

За ингээд миний мэддэг Орос хэл дуусваа гэдэг шиг юм болж байна. Та ч гэсэн дээрх зүйлд нэмэх хасах зүйл байвал санаа бодлоо харамгүй хуваалцаж эх орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

4 comments:

Ochko said...

минийхээр бол web usability гэдэг юмыг л хэлээд байх шиг байнаа даа.

Tamir.J said...

Тийм шүү. Web usability and accessibility гэж юмыг л яриад байгаа юм. Үүнийг боловсруулахдаа WCAG стандартыг баримталж түүн дээр Монголын орныхоо онцлогыг тусгасан юм. Дутуу дулимаг зүйл байгаа байх, тийм аваас хэнбэгуайн ч санаа бодол, зөвлөмж үнэтэй бөлгөө.

Anonymous said...

Тэгээд өөрийнхөө хийсэн вэбийг яаж шалгах вэ?
Firefox web developer гэж сайн мэдэхгүй юм байна, тайлбарлаач?

Tamir.J said...

http://validator.w3.org/ энэ вэб хуудас руу ороод вэб хуудсаа шалгаж болно. Түүнээс гадна HTML Validator-ийг Firefox дээрээ суулгасны дараа баруун доод өнцөгт тухайн вэбийг шалгасан байдал нь гараад ирнэ.