Friday, October 5, 2007

Мэдээллийн агуулах мэдээллийн сангаас юугаараа ялгаатай вэ?

Сүүлийн хэдэн хоног бие дааж Business Process Management/Modeling чиглэлээр нилээд судалж байгаа ба энэ нь мэдээллийн агуулахтай зайлшгүй холбогддог учраас өөрийн олж мэдсэн зүйлээсээ хуваалцъя гэж бодлоо

Сүүлийн үед Business Intelligence болон Business Analysis нь аливаа байгууллагад бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, улмаар шийдвэр гаргахад шаардагдах мэдээллээр хангах зэрэгт өргөн ашиглагдаж байна. Ер нь бизнесийн үйл ажиллагааг шинжлэхэд мэдээлэл (тэр тусмаа хэрэглэгчийн талаарх мэдээлэл) маш үнэ цэнэтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс энэхүү мэдээллээ хадгалж байгаа мэдээллийн санг ерөнхийдөө мэдээллийн агуулах (data warehouse) гээд байгаа. Тэгэхээр мэдээллийн сан (database), мэдээллийн агуулах 2 юугаараа яалгаатай вэ? гэдэг асуулт гарч ирнэ.

Мэдээллийн сангийн талаар энд дурдах нь илүүц бизээ. Мэдээллийн агуулах нь нэг хэлбэрийн мэдээллийн сан гэхдээ энд хадгалагдсан мэдээллийг өөрчилдөггүй, бас устгадаггүй. Энэ утгаараа тухайн мэдэээл нь зөвхөн уншигдах (read-only) горимд байна гэсэн үг. Үндсэндээ тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны өнгөрсөн дэх бүх мэдээлэл нь мэдээллийн агуулахад хадгалагддаг. Тиймээс энэ нь мэдээллийн сангаа бодвол илүү том хэмжээтэй болдог. Бизнесийн бүх үйл ажиллагаагаа тандах, тэдгээрийг сайжруулах, хэрэглэгчийн талаарх мэдээлэлд шинжилгээ хийх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах гэж байгаа бол мэдээллийн агуулахад хадгалагдсан мэдээллээ ашигладаг. Тухайн байгууллагын ашиглаж байгаа бүх эсвэл ихэнхи программын боловсруулан гаргасан мэдээлэл мэдээллийн агуулахад ирж хадгалагдаж байж энэ нь ирээдүйд үнэд хүрэх мэдээллийн агуулахыг бүрдүүлдэг.

Мэдээллийн агуулах нь тайлан гаргах, шинжилгээ хийхэд хэрэглэгдэх мэдээллийг хадгалах ба эдгээр мэдээлэл нь дээд удирдлагыг шийдвэр гаргахад хүчтэй дэмжлэг үзүүлдэг. Нэгэнт бий болсон их хэмжээний мэдээллээс хэрэгцээтэй мэдээллээ олж авахын тулд OLAP буюу online analytical processing ашигладаг. Мэдээллийн сан нь өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг учир OLTP буюу online transaction processing ашигладаг билээ.

10 comments:

Зулаа said...

sain bn u? tand ene udriin mend hurgey. IT-n talaar uuriin medlege busadtai huvaaltsaj bgaad bayarlalaa.ta IT security talaar medeelel uguuch.bi ene talaar sonirhoj bgaama.taniig tusalna gj naidaj bn.

Tamir.J said...

Сайн байна уу,

IT Security нь нилээд өргөн хүрээний ойлголт болохоор яг юуг нь сонирхож байгаа юм бол? Миний хувьд бүр гүнзгий түвшинд нь сайн мэдэхгүй. Энэ чиглэлээр хааяаа нэг мэдээлэл уншиж, бас IS Risk and Security гэж хичээл үзэж байхад түүн дээр яригдсан агуулгаас тодорхой хэмжээний ойлголт авсан. Тиймээс асуулт чинь гүнзгий түвшинд биш бол мэддэг байж болох юм. Мэдээж мэддэг зүйл асуувал хариулахдаа таатай байх болно.

Тамир

Зулаа said...

Tiim ih gun gunzgii zuil hereggui e. Engiin talaas n. Minii bodloor IT security, IS security yalgaatai ym shig e. Mun ene 2n yalgaanii talaar medeelel uguuch.

Tamir.J said...

Миний ойлгож мэдсэнээр бол энэ 2 нь ялгатай ойлголт. IS Security-г Security and Risk Management гэдэг талаас нь ойлгодог юм билээ. Харин IT Security-г цэвэр техникийн талаас нь авч үздэг. Манай сургуульд л лав IS Risk and Security, IT Security гэж хоорондоо ялгаатай хичээлүүд байдаг юм.

Anonymous said...

Сайн байна уу?
Та надад Information security, Computer security, IS security, IT security-н тодорхойлолтууд болон ялгааны талаар мэдээлэл өгөөч.
Миний хэлний мэдлэг сайн биш болохоор англи хэл дээр байгаа материал уншаад ойлгохгүй байна.
Таныг туслана гэж найдаж байна.

Зулаа

Tamir.J said...

Hi,

Oird tsag mash baga baigaa, oiriin uyed ter talaar bichih tsag garahgui baih gej bodoj baina. Tegej baigaad ene talaar baga saga medeelel ugye.

Tamir

Anonymous said...

ingeed l mongolchuud belen yum neheed eheldeg yum. English saijrahguigeer computer-iin sain mergejilten boloh hetcuu dee teselgui bich-chihlee

Tamiraad handaj helehed tanii mail hayag baidaggui yumuu yahoo mail baival tavina yy? gej heleh gesen yum

Anonymous said...

Sain baina uu? Uuchlaarai, 2008onoos Cairns(QLD)d amidrakh yum.
Taniltsaj bolokh uu?

Anonymous said...

Nice research and writings.

How is in Australia?

Anonymous said...

Hi. Tovchhon bolovch unshih heregtei zuil maani bailaa, bayarlalaa. Bi oird sudalgaanii ajliin sedev haij ene talaar yum unshij baigaa yum. By the way, gedeg shig sanal bolgochih masteriin sudalgaanii sedev baival sanaa onoogoo tovch helj uguuch. Bi database tal deer suuri medlegtei, ene chihleleer sudalgaa hiih sonirholtoi yum. Bayarlalaa. Zochin.