Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Өмнөх бичлэг дээрээ вэб 2.0-ийн талаар нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөөний талаар бичсэн бол энэ удаад сөрөг нөлөөний талаар бичье.
Вэб 2.0 хэмээх интернэтийн хөгжлийн нэгэн үе шат гарч ирсэнээр хүмүүс өөр хоорондоо харилцах, санаа бодлоо солилцох, бусдыг илүү их ойлгох, мэдээлэл, мэдлэг, үзэл бодлоо хуваалцах гэх мэт нийгмийн шинжтэй мэдээллийн агуулга интернэтэд зонхилж эхэлсэн. Нийгэм өөрөө мэдээллийг бий болгож байна гэдэг маань нэг талаар олон хүний хүч хөдөлмөрөөр бий болж байгаагаас гадна тухайн мэдээлэл маань бодит үнэнд илүү ойртсон байдаг. Гэхдээ энэ хөгжлийн үе шат нь нийгэмд дараах сөрөг талуудыг авчирч байна.
Эрүүл мэндэд хортой
Мэдээллийн өлсгөлөнд байдаг хүмүүс тодорхой тооны мэдээллийн вэб хуудаснаас мэдээлэл авахаар хязгаарлагдахгүй интернэт дэх өөр өөрийн нийгмийн бүлэгт харьяалагдаж асар их мэдээллийн далайд умбах болсон. Ингэснээр амрах цагаа хугаслан мэдээлэл авах, түгээх гэж байнга компьютерийнхээ ард хадагддаг. Энэ нь нүдний хараанд нөлөөлж, таргалалтыг бий болгож байна гэж хэсэг эрдэмтэд судалсан байсан.
Мэдээллийн илүүдэл бий болгож байна
Нэгэнт хүн бүрт өөрийн орон зайг интернэтэд байгуулж мэдээлэл бий болгох эрх олгогдсон болохоор тэр хэмжээгээр мэдээлэл богино хугацаанд их хэмжээгээр бий болж байна. Тоон үзүүлэлтээс чанарын үзүүлэлт илүү, харин эдгээр мэдээллүүд нь тэр болгон үр ашигтай байж чадахгүй. Зарим хүмүүс интернэтэд мэдээлэл бий болгочихоод тэрнийгээ хэрэглэдэггүй, бараг өөрөө ч мартсан байдаг. Тиймээс өгөгдлийн төвүүдэд (data center) маш их хэмжээгээр илүүдэл мэдээллүүд хадгалагдаж байна. Энэ нь хэрэгцээтэй мэдээллийг олж авах хайлтын үр дүнд болон тооцоолуурын хурданд нөлөөлж байгаа.
Байгаль орчинд нөлөөлж байна
Өгөгдлийн төвүүд олноор бий болсоноор тэнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс ч сүүлийн үед ногоон технологи гэж сэдэв хүчээ аваад байгаа.
Байгууллагын зардал ихсэж байна
Байгууллага бүр өөрийн вэб хуудастай болсон өнөө үед Вэб 2.0-ийг хэрэглэхийг бизнесийн үйл ажиллагаа, харилцагч болон технологийн хөгжил шаардаж байна. Вэб 2.0 нь бизнесийн үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхижүүлэхээс (сурталчилгаа, танилцуулга, сургалт гэх мэт) авахуулаад бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүртэл өргөн хүрээнд ашиглагдаж байгаа. Жишээ нь: Компьютер үйлдвэрлэгч Dell компани л гэхэд бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд иргэдээс шинэ санаа цуглуулах вэб бий болгож түүнд давхардаагүй тоогоор 300 гаруй санаа ирсэн ба түүний 30 гаруйг нь бүтээгдэхүүндээ тусгаснаар багагүй амжилт олж байна.
Нэгэнт өндөр үнээр олон төрлийн бизнесийн программаа бий болгочихсон бол зарим функцүүдээ вэб 2.0 руу шилжүүлэхэд нилээд их зардал болдог. Тиймээс тухайн компанид программаа шинэчлэх, ажилтнуудаа сургах, өөрчлөн зохион байгуулалт, дүрэм журмаа шинэчлэх, бизнесийн стратегитайгаа уялдуулах гэх мэт их хэмжээний зардал гарч байна. Хэдэн сарын өмнө энтерпрайз систем үйлдвэрлэгчид энэ талаар нилээд эрчимтэй ярьж байсан.
Ажилгүйдэл бий болж байна
Мэдээллийн технологийн мэргэжилтэнүүд өөрсдийн ур чадвараа байнга хөгжүүлж байхгүй бол нэг л өдөр ажилгүй болно. Вэб 2.0-ийг сайн судлаагүйгээсээ ажилгүй болсон мэргэжилтнүүд олон. Түүнээс гадна мэдээллийн технологийн бус ажилтнуудын хувьд вэб 2.0-ийг ядаж зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Олон ажилтнууд блог болон викид мэдээлэл байрлуулахдаа компаний нууц мэдээлэл тавих эсвэл ажлын цагаар блог бичих, вэб 2.0-ийг хэрэглэхдээ компанийн дотоод журам зөрчих гэх мэт шалтгаанаас болж ажлаасаа халагдаж байна.
Эцэст нь аливаа хүн вэб 2.0-ийг хэрэглэхдээ доньжийг нь тааруулах хэрэгтэй.
6 comments:
мэдээллийн технологийн талаар сонирхолтой нийтлэл бичлэг бичдэгт чинь баярлалаа. Би байнга уншдаг шүү.
Thanks for keeping my blog read and your compliment.
A few more ideas which I will might need:
- Security (difficult to distinguish malicious code, AJAX, botnets)
- Discrimination (infrastructure, software or hardware capabilities, internet development and speed)
http://www.cio.com/article/140289
Yaltchgui eruul mended hortoi shuu :) Tegeed bas niigmiin amidrald ch bas hortoi yum shigee :) Naizuudtaigaa gaduur salhind garch kino uzehiin orond, web 2.0 saituudaar kino uzeed l geh met...
Маш сонирхолтой гоё бичлэг байна.
Эрүүл мэндэд хортой - Үнэн. гэхдээ сонирхсон спортынхоо техникүүдийг интернэтээр хайж олоод гэх мэт боломж байж байгааг бас мартаж болохгүй,
Мэдээллийн илүүдэл бий болгож байна - Үнэн. гэхдээ хайлтын хүчирхэг хэрэгсэлүүдийн тусламжтайгаар хаа нэгтээ байгаа хаягдсан мэдээллүүдийг олох боломж бий. Бүүр тэгж ярьвал яг ямар мэдээллийг илүүдэл гэж үзэх нь тодорхойлох аргагүй, цаг хугацааны явцад үнэд хүрэх зүйл бишгүй хөглөрч байгаа байж мэднэ.
Байгаль орчинд нөлөөлж байна - Үнэн. :D Бас л сүйрсэн байгаль орчиноо хэрхэн сэргээх тухай мэдээллийг солилцож арга хэмжээ авах боломж бас нээлттэй. Жишээ нь: Ногоон технологи гэдэг үгийг энэ л веб 2,0-н тусламжтайгаар бид мэддэг болсон.
Байгууллагын зардал ихсэж байна - Үнэн. гэхдээ овжин бизнэсмэнүүд үүнийг зардал ихсэж байна гэхээсээ илүү орлого олох гэж нэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ажилгүйдэл бий болж байна - Үнэн. Хогийн Шүүр хийдэг байсан хүн тоос сорогч гарсанаас хойш ажилгүй болж ингээд ертөнцийн төгсгөл гэж ойлгоод "яваад" өгөөгүй байж таараа. Хөдөлмөрийн багш болдог ч юм уу, эсвэл дурсгалын бяцхан шүүр хийж эхэлдэг ч юм уу ямар ч байсан өөрчлөлт хийх ёстой болсон болов уу. Цэцэрхсэнд уучлаарай.
---
Хөгжил дэвшил ямар нэг дутагдалыг байнга дагуулдаг, гэхдээ хөгжил дэвшил гэж нэрлэгдэж чадаж байгаа бол тэр дутагдалаасаа илүү давсан ашигтай зүйл байж таараа тэ?
Bayarsaikhnan, Ганбаатар 2 их чухал санаа хөнджээ. Энд хоёр талаас нь биш нэг талаас нь харж бичихийг хичээсэн юм.
Нээрээ нийгэмд үзүүлж байгаа нөлөөг нь тэмдэглээд авчихлаа. Дараа нь үүнийг жоохон өргөжүүлээд нэг нийтлэл бичнээ.
Үнэтэй зөвлөгөө өгсөнд их талархалаа.
Тамир
hi, chi tegeed odoo melbourndee baigaa yu, ali surguuld surch baigaa ve
Post a Comment